А.Амбасэлмаа: Нийт өвчилсөн хүмүүсийн 96.6% нь эдгэрээд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 22 сая 790 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  805 мянган хүн  нас барж, 15 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 247 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндсэн байна. ОХУ-д 4850 хүн шинээр өвчилж 90 хүн нас барсан, БНХАУ-д 50 шинэ тохиолдол бүртгэгдсэний 22 нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн гэж үзэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа   “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори  болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 546 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.  Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлал руу шилжлээ. Энэ нь  26, 22, 31, 24, 31 настай эрэгтэй энхийг сахиулагчид юм. Нийт батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс 288 нь эмчлэгдсэн /нийт өвчилсөн хүмүүсийн 96.6% эдгэрэлттэй байна/, 33 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 38 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 217 хүн, ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 8нь хөнгөн, 2 нь хүндэвтэр астма, чихрийн шижин хавсарсан гэсэн оноштой байна" гэв.

С. Тайшир


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-08-23 11:23:54
    Laboratoroo xurdan ashiglaltand oruulax ynen zovoor shinjilgee xiij irgediin shinjilgeenii xariug alban esoor ogox estoi deeree anxaarch ajillax ni deer bishyy?...
  • Хэнчбиш 2020-08-22 10:59:27
    Таатай мэдээбайна Дархлаа сульдуулсан тусгаарлалтын хоногоо багасгаж байрныхаа эргэцийг хурдасгахгүй бол хүмүүсээ энэ маягаар явбал энэ онд татаж авч дөнгөх үү ...
  • Zochin 2020-08-22 10:38:28
    Mongol hiih ajilguidee hii hooson 8 sir dovchignoj delhiin eleg doog bolj b.a Hen uhchiheev?baihgui. You bolloo gej bilee haav? Yu boloh be?dampuural