“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы  (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Б.Жавхлан, Ч.Ундрам, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар танилцуулсан юм.

    Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 2020 оны 32 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолд банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлжээ.

    Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зээлийн хүүг бууруулахтай холбоотой бодлогын хэрэгслийг ашиглаж, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамааруулахгүй байх, харилцах дансанд хүү тооцохгүй байх зэрэг богино хугацааны арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байна. Гэвч коронавируст халдварын цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхой бус байгаагаас цаашид нийгэм, эдийн засагт учирч болох эрсдэлийг бүрэн тооцох боломжгүй, үүсээд байгаа сөрөг нөлөөлөл арилах цаг хугацаа тодорхойгүй хэвээр байгаа энэ үед дунд болон урт хугацаанд зээлийн хүүг бууруулахад баримтлах бодлогын чиглэлийг тодорхой болгож, санхүүгийн зуучлалыг хэвээр хадгалах, санхүүжилтийн эх үүсвэрийн өртөг зардлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлага үүссэн гэж хууль санаачлагчид үзсэн байна.



    Эдийн засгийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Г.Амартүвшин асуулт асууж, хариулт авсан.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Энхтүвшин нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 27 нь 64.3 хувийн саналаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2020-08-24 02:53:55
    Их хуралд ард түмнээ төлөөлөн сууж байгаа юмуу, эсвэл гадаад орны болон дотоодын хулгайч нарын эрх ашгийг хангах гэж сууж байгаа юмуу...
    162.158.119.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-08-22 23:18:17
    Төр хадгаламжийн хүүгээс татвар авах аа зогсоо энэ хамгийн түрүүнд хийх алхам
    162.158.118.239
    Мэдэгдсэн Хариулах