Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан завсарлалаа

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр завсарлалаа.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан юм.

 

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2020-08-21 09:35:19
    Энэ даравгар нөхөр ард түмнийхээ эсрэг, луйварчдын талд үйлчилсэн. Хууль яаж шийдэхийг харах үлджээ.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard tumen  2020-08-21 06:43:51
    Ard tumend ochih umchiig TDBank-d ugsun ni luivar yum. Mongolbanknaas 200 saya US dollar garguulaad.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах