Эртний адууны олдворт судалгаа хийж нас, хүйсийг нь тогтоожээ
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн судлаачид хамтран  Ховд  аймгийн нутгаас олдсон,  МЭ-ний VI зууны үеийн эртний адууны  нас, хүйс, явдал тодорхойлох судалгааг  хийж гүйцэтгэжээ. 

          Уг бодгаль адууны эрмэл үлдэгдлээс холбогдох  шүд болон   хэмт яснаас дээж авч орчин үеийн морфоанатоми,  молекул генетикийн  арга зүйнүүд  ашиглан   судалжээ. Судалгааны үр дүнд тус  адуу нь 19 (±1) настай, жороо явдалтай, эр адуу байсан болохыг тогтоожээ.

          Тус олдвор өдгөө Соёлын өвийн  үндэсний төв (СӨҮТ) -ийн  сан хөмрөгт  хадгалагдаж байгаа бөгөөд тус судалгааны ажлыг СӨҮТөв болон  “Усан тэлмэн жороо судлалын  академи” ТББ –ын захиалга,  дэмжлэгтэйгээр хийжээ.   

Судлаачид өнөөдөр СӨҮТ-ийн удирдлага,  “Усан тэлмэн жороо судлалын  академи” ТББ-д  судалгааныхаа  ажлын үр дүнг  танилцуулж  тайланг хүлээлгэн өглөө.



Эх сурвалж: МУШУА
Д.Цогзолмаа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zaazz 2020-08-21 10:47:51
    Yag sh dee, ed nar
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах