Б. Энхбаяр: Удирдлагын академи Улсын үйлдвэрийн газар мөн үү?
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Гишүүд Төрийн өмчит компаниудын тэлэлт, авлига, хүнд суртлын тухай асуудлыг их ярьж байна. Төрийн өмчит компаниуд дээр 15 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй,  1,5 их наяд төгрөгийн өр төлбөртэй, аудит дээр 1,9 их наяд төгрөгийн алдаа зөрчил гаргасан байна. Төрийн өмчит 500 орчим компани байгаа. Ашигтай ажиллаж байгаа тайлантай хоёрхон компани. Бусад нь ямар байгаа вэ? Бусад улс оронд Төрийн өмчит компаниуд дээр хоёр янзын удирдлагыг хослуулах зарчмыг хэрэглэдэг. Нэг нь мэргэжлийн, нөгөөх нь захиргааных. Гэтэл манайд ганцхан удирдлага бий. Тэр хүн нь боловсрол, туршлага, ажлын дөргүй. Маш их хэмжээгээр үргүй зардал гаргадаг. Өнгөрсөн онд шинэ жилээр 100 хүрэхгүй хүнтэй ТӨК 40 сая төгрөгөөр шинэ жил хийсэн байгаа юм.  Монголын урлагийн бүх одуудыг урьчихсан “Гала тоглолт” хийж байгаа юм. Төрийн алба данхаагаагүй зардал нэмээгүй гэдгээ харагдуулахын тулд маш олон төрийн өмчийн байгууллага агентлагуудыг улсын үйлдвэрийн газар гэсэн статус руу шилжүүлсэн байгаа юм. Төрийн албан хаагчийнхаа тоог дарахын тулд шүү дээ. Үнэн хэрэг дээрээ манай улс 220-230 мянган Төрийн албан хаагчтай болчихсон байгаа. Төрийн албаны зөвлөл 180-190 мянга гэсэн мэдээлэл өгч байгаа. Тэгвэл үлдсэн 40-50 мянган албан хаагч хаана байна вэ? гэхээр улсын үйлдвэрийн статус дор явж байгаа юм. Нэг үгээр Улсын үйлдвэрийн газар гэдэг нэр өгч байгаад тэнд шаардлага хангахгүй томилгоо хийгдэж байна. Жишээлбэл, Удирдлагын академи Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байсан. Одоо Улсын үйлдвэрийн газар гэдэг статустай. Удирдлагын академи Улсын үйлдвэрийн газар мөн үү? Ийм статустай маш олон байгууллагуудыг бий болгосон. Ийм учраас ирэх онд гол асуудал Төрийн өмчит компаниуд дээр байх нь байна” гэлээ.


О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2020-08-25 04:01:27
    удирдлагын академийг татан буулгах хэргэтэй манайд сургууль ихдэнэ гэхээс багадаагүй байна
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-08-25 04:00:05
    энхбаяр гишүүн хүрэлсүхийн хүн биш учраас алдаа онооог маш зөв харж ярвж чадаж байна бусад нь кноп дарах л үүрэг хүлээж сууна
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Заяа 2020-08-21 08:52:25
    Арай ч дээ. Үнэн зүйл хөндсөн байна
    162.158.119.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Яана даа, яана?! 2020-08-21 08:40:39
    Хүрэлсүх юу юу гэж ярьж амлаж гарч ирлээ??!! Хаа байна, тэр нь?? Монголчууд бид ядуу учраас тэнэг хүүхэд шиг молигодуулж ханахгүй юм даа!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах