Төрийн өмчийн компаниудын тавьсан өр төсвийн алдагдалтай тэнцэж байна гэв
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төрийн өмчит 500 гаруй компани байхад 300 гаруй нь алдагдалтай ажиллаж байна. Алдагдал нь 380-аад тэрбум төгрөг болчихсон, “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” хоёрыг хасчихвал бусад нь алдагдалтай ажиллаж байгаа юм билээ. Балансынхаа үнэлгээгээр 26,2 их наяд төгрөг төрд байгаа. Энэ хөрөнгөөс Монголын ард түмэнд ямар ч өгөөж алга. Төрийн өмчийн компаниудын тавьсан өр төсвийн алдагдалтай тэнцэхээр байна. Төрийн өмчит компаниудын санхүүгийн менежмент, хөрөнгийн менежмент, компанийн засаглалын сайжруулах чиглэлд бодлогын алхам хийхгүй бол толгойг нь илээд өнгөрөөд байж болохгүй. Тэгэхээр энэ боломжуудыг олж харсан тооцоо судалгаанууд байна уу?” гэсэн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн өмчит ААН-үүдтэй холбогдуулан УИХ-ын тогтоолыг өргөн мэдүүлсэн. Төрийн өмчит ААН-үүдийн засаглалыг сайжруулах гэх мэт нэлээд олон ажлуудыг хийх ёстой гэж үзэж байгаа. Цаашид Төрийн өмчит ААН-уудыг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажлуудыг хийх ёстой гэж бодож байна” хэмээлээ.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2020-08-31 08:23:26
    toriin umchit compnai sain ajillax xeregtei sainajillaxgui bgaa n ajillaj bgaa xuneesee l bolj bna
    162.158.165.45
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨҮГ 2020-08-24 12:32:26
    АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАДАГ ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНУУДЫГ БИРЖЭЭР ЗАРААД ХҮН АВАХ УУ
    162.158.202.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-08-23 03:41:18
    Хувьчлах нь зов шуу дээ маш удаан байна дариу хийх хэрэгтэй дээ
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-08-21 08:13:07
    Төр зарим а/а байгуулагагуудаа хувьчлах хэрэгтэй
    162.158.119.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2020-08-21 05:49:18
    Төрийн өмчийн компанийг хэн удирдаж байна гэдэгтэй холбоотой өр үүсдэг гэж ойлгодог, хэсэг бүлэг хүмүүсийн нийлж идэж байгаа байдал...
    162.158.7.102
    Мэдэгдсэн Хариулах