Танилц: Зээлийн хүүг бууруулах төлөвлөгөө
Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж ирсэн зүйлийн нэг бол зээлийн өндөр хүү. Зээлийн хүүг бууруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирч, ажлын байр нэмэгдэж улмаар ДНБ хурдацтай өсөх боломжтой. Яг ийм эерэг боломжууд гарцуудын тухай албаныхан хийгээд эдийн засагчид дуулгасаар ирсэн. Иймээс Монголбанкнаас холбогдох албаныхантай хамтран Зээлийн хүүг бууруулах төлөвлөгөөг боловсруулсан юм. Улмаар энэ долоо хоногийн эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч зээлийн хүү бууруулах төлөвлөгөө бэлэн болсон тухай зарласан. Тэгвэл өчигдөр үдээс хойш УИХ-ын нэр бүхий гишүүд Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.

 Тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байна. Эдгээр арга хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан зааснаас гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаасан байна. Зээлийн хүүг бууруулах зорилтыг төрөөс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх зорилт болгон дан ганц байгууллага, албан тушаалтанд хариуцуулахгүй нэгдсэн байдлаар талуудыг оролцоог бүрдүүлэн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй байх үүднээс тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан зээлийн хүүгийн бүрэлдэхүүн, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон судалгааны үр дүнг судалж,  Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэн, тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал зэргийг урьдчилан тооцсон бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нөлөөлөхгүй. Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзэж байна.  

Ийнхүү зээлийн хүүг хэрхэн буулгах асуудал гишүүдийн мэдэлд очлоо. Хүү хэдэн хувиар бууруулж, эдийн засагт эерэг үр дүнгүүд хэрхэн гарахыг хүлээх л үлдэж байна. Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, есөн хувьтай болгосон. Тиймээс энэ түвшин рүү ойртуулж банкууд зээлийн хүүгээ буулгах боломжтой гэдгийг эдийн засагчид мэдээлж буй юм. Ийнхүү өргөн барьсан тогтоолын төслийг даган зээлийн хүү хэрхэн буурах тухай хүлээлт бий болж байна. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2020-08-21 11:31:14
    МОНГОЛЧУУДАДАА ИТГЭЛИЙН УРАМ ХАЙРАЛСАН САЙХАН МЭДЭЭ БАЙНА ШҮҮ ,,,,,,
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • yana daa 2020-08-21 01:17:47
    ingej hucheer buulgaad boloh uu. buh yumiig kommunist argaar muiharlaj bolohgui baihaa.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах