Жагсагчидтай хэлэлцээ хийхгүй азнаж байна
Хонконгийн олон мянган жагсагчид зургаа дахь өдрөө жагсаал цуглаан хийж, төв замуудын хөдөлгөөнийг хааж байгаа ч хотын захиргаанаас жагсаал цуглааны удирдагчидтай яриа хэлэлцээ хийх санал тавихгүй азнаж байгаа аж.

Жагсагчид Хятадын засаг захиргааны онцгой бүс болох энэхүү хотын тэргүүнийг сонгох сонгуулийг чөлөөт, ардчилсан байдлаар явуулахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. “South China Morning Post” сонинд мэдээлснээр Бээжин, Хонконгийн удирдлагууд жагсагчдыг ядраад эсэргүүцлийн хөдөлгөөний идэвх буурна гэж найдаж байгаа гэжээ.

Хонконг хотын олон иргэн бизнес, худалдаа, тээвэр, өдөр тутмын амьдралын хэмнэл алдагдсанд сэтгэл дундуур болсон төдийгүй жагсаал нь хүмүүсийг унтуулахгүй байна, худалдааны төвүүд, зоогийн газруудын ашиг орлого огцом буурсан гэх гомдол гаргасан аж.

Жуулчлал, зочид буудал, нийтийн тээврийн бизнес эрхлэгчид хамгийн их алдагдал хүлээж байгаа юм. Хотын зарим дүүрэгт жагсагчдын дээрээс цонхоороо өндөг, жүрж болон тарвасны хальс шидсэн тохиолдол гарчээ. Гудамжнуудын замын хөдөлгөөнийг хааж хэвтсэн оюутнуудын тоо цөөрч эхэлсэн бөгөөд шөнөжин жагссан зарим нь унтаж амрахаар гэртээ харьсан аж. /The Guardian/

Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine