“Мобиком” компани шинэ хуучин хэрэглэгчиддээ ялгаатай үйлчилгээ үзүүлж байна гэв

“Мобиком” компани хэрэглэгчдийн эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Тэд хэрхэн хохирсон талаараа ярьж байна.
 

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн н.Бямбацогт “Би “Мобиком”-ийг 20 гаруй жил хэрэглэж байна. Маш олон зүйлийн тухай ярьж болно. Гэхдээ хамгийн сүүлийн жишээ яръя. Энэ оны зургадугаар сарын 1-ээс өмнө 1000 төгрөгөөр дугаар авахад 90 GB дата багцтай дугаар олгоно гэсэн зар миний утсанд ирсэн. Үүний дагуу шинэ дугаар авъя гэхэд надад 3500 төгрөгөөр өгөх боломжтой гэсэн. Учир нь би хуучин хэрэглэгч учраас 3500 өгч байгаа нь энэ. Харин 90 GB дата багцтай дугаарыг шинэ хэрэглэгч нь 3500 төгрөгөөр авч байгаа юм. Дахиад надад мессеж ирлээ л дээ. 5000 төгрөгөөр 5000 нэгж, 15 GB дата ав гэжээ. Гэтэл үүнийг нь мөн л би хуучин хэрэглэгч учраас 5000 төгрөгийн эрхийг хэрэглэх боломжгүй. Харин “хайр түгээе” гээд карт авахыг санал болгож байгаа юм. Энэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдад борлуулахдаа дандаа зөрүүтэй мэдээлэл ирдэг” гэлээ.
 
БЗД-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Үнэнбаяр “Мобикомын 28 төгрөгийн бүх сүлжээнд ярих эрх бүхий багц байдаг. Энэ нь 4000 нэгжтэй ирнэ. Гэтэл энэ дугаарыг захиалга болон намын үйлчилгээнд ашигласан байна гээд шууд хаагаад нэгж рүүгээ орчихсон. Тэгэхээр нь ярианыхаа хуулгыг авах гэтэл нэг сарынх нь 1000 төгрөг.  Энэ байдлаар 28000 төгрөгөөр нэгж аваад хичнээн хэрэглэгч хохирсоныг бид мэдэхгүй. Яг ингэж хохирсон иргэд надтай холбогдож байна” гэлээ.
  
Тэдний зүгээс Мобиком компани сүүлийн 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан хэрэглэгчээ соён гэгээрүүлэх тал дээр маш бага зүйл хийдэг. Бүтээгдэхүүн үйлчилгээ, үнэ тариф нь маш ойлгомжгүй, төөрөгдүүлсэн, залилангийн шинж чанартай гэж хэлж болохоор байдаг тухай иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

О.ОНОН
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хаха 2020-08-23 03:34:33
    Моби угаасаал шулаач шүү дээ
  • Hog  2020-08-20 12:42:59
    Mobicom mobinet zailaa hog
  •  2020-08-20 06:43:15
    бойкотлох л хэрэгтэй дээ. японы самурай гэдсээ хүүлэхгүй л байгаа юм даа
  • сануулга 2020-08-20 04:31:21
    Мобиком үнэхээр хэрэглэгчээ хохироодогг. 24000-ын дататай сарын багц байснаа хаачихсан. 28000-аар багц аваад, мөн 15000-аар сарын дата авах болсон.
  • Зочин 2020-08-20 04:09:02
    Ёстой хөгийн луйварчин. САМСУНГ А-50 утас лизингээр авсан. Үйлдвэрийн гэмтэлтэй утас. Өргөдөл бичээд очиж уулзаад арга хэмжээ авч өгөхгүй сар бүр лизинг авч бга...