УИХ-ын даргын хар толгойгоороо хариуцах
Үндсэн хуульд улсынхаа эрх ашгаас урвасан заалт оруулаагүй хэмээн УИХ-ын дарга өчигдөр мэдэгдлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аас ноднин 11 дүгээр сарын 14-нд баталж энэ оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.  Гэвч Үндсэн хуульд оруулсан зарим өөрчлөлт маргаан дагуулж эхэлээ.  Бүр иргэд цахим орчинд маргаан дагуулсан заалттай холбогдуулан тусгай акц хүртэл өрнүүлээд байна.

Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйл: “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж өөрчлөн баталсан.

 Энэ заалтыг  яаралтай өөрчлөх шаардлагатай гэж улстөрчид, иргэний нийгмийнхэн уриалж байгаа.  Үүнтэй холбогдуулан өчигдөр  “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийлээ. 

 Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн нийтийн өмч гэсэн томьёоллыг 1996 онд "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, доктор, профессор Б.Чимид оруулсан. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг гуйвуулан хүмүүсийг турхирч байна. Зөвхөн Монгол Улсын иргэн л газрыг өмчлөх боломжтой. Төрийн өмчийн дотор нийтийн өмч нь  багтана. Төрийн нийтийн өмч гэж оруулснаараа улс орны эрх ашгаас эсрэг зүйл хийсэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Харин энэ том ажлыг санаатайгаар юм уу, санамсаргүй юм уу, аль эсвэл буруу бодож энэ ажлыг өөрчлөх гэж байгаа бол энэ нь өөрөө улс орны эсрэг үйлдэл болно. Гадаадын эргэн харьяатад өмчлүүлж болно гэдэг заалтыг шинээр оруулаагүй. 1992 онд баталсан үндсэн хуулийн 6.5 дахь заалтад байсан заалт. Энэ заалт бол улс орны хөгжлийг авчрах заалт гэтэл хэсэг бүлэг нөхдүүд нэг үгэн дээр төвлөрч утгыг нь гуйвуулж байгаа нь байж болохгүй зүйл. Энэ  бол Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг шүү гэдгийг анхааруулж хэлье” хэмээлээ. 

Ийнхүү цахим орчинд маргаан дагуулсан Үндсэн хуулийн 6,2 дахь заалт Улсын эрх ашгаас урваагүй, хэрэв урвасан зүйл хийсэн бол хар толгойгоороо хариуцана хэмээн мэдэгдлээ. Яг нь үгийг С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээний эргэн тойрон дахь асуудалтай холбогдуулан хэлж байв. 
Ийнхүү иргэний нийгмийнхний 6.2 заалтаар бид газар нутгаа алдах эрсдэлтэй гэсэн болгоомжлолд УИХ-ын дарга  үүнийг улс орны эсрэг үйлдэл болно гэлээ.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-08-27 05:07:05
    Хуульч үнэн хэлэв
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-08-23 18:10:32
    Олонхийн сонголт шүү дээ. Энэ хуулийг баталсан хүмүүс бүгд дахин сонгогдсон. Одоо гонгинох хэрэггзй.
    162.158.119.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2020-08-22 07:44:28
    ХАМАГ ЮМАА ХУДАЛДЧИХААЛ ГАДАГШАА ГАРАА Л АЛГА БОЛЧИНО БИЗ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-08-22 00:37:14
    Чимид гээд ухэн алдах юм, тийм боловсролтой, алсын харж чадсан юм уу?!
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Hulich 2020-08-21 06:57:34
    Chinii tolgoi hend heregtei yumy.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2020-08-21 06:04:33
    МАНдаа санал өгчөөд араас нь хуцаж улиж чацага тавьхаа л больчих энэ хэдэн мал царайлсан сонгогчид. Харж суухаас өөр арга байхгүй малнуудаа. Амьдралаа дээшлүүл
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-08-21 01:45:48
    Улсынхаа эрх ашгийн эсрэг биш л юм бол ард түмэн яагаад эсэргүүцээд , даьалгаалаад бгаа юм болоо ! Шатар гуай ! Эсвэл бидний толгой таныхаас дутуу сэтгээд бн?...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Хяналт тавь 2020-08-20 11:39:33
    6.2 huulind tailbar hiij batalgaajuulaad boloo shuudee
    162.158.62.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-08-20 07:54:26
    Занданшатарт хараал хийж ал
    162.158.118.223
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-08-20 06:40:12
    энийг зүтгүүлээд байгаа нь цаанаа аль эрт тохироогоо хийгээд хүлээж байгаа юм байна. мөнгийг нь идчихсэн одоо заавал амаа алгадуулж зүтгээд байна л даа.
    162.158.118.71
    Мэдэгдсэн Хариулах
  • о 2020-08-20 03:47:05
    ГАДААДЫН КОМПАНИД АШИГЛУУЛААД ЯМАРЧ АШИГ АЛГА БАЙГААГ БИД ХАРЖ БАЙГАА, АШИГЛУУЛААД ЯМАР ТОМ ЭРСДЭЛ АВЧРАХЫГ ТА МЭДЭХГҮЙ СУУЖ БАЙГАА Ч ЮМ БИЛҮҮ, ЯАГААД ГЭВЭЛ ......
    162.158.7.112
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-08-20 02:20:51
    МОНГОЛОО ХОРЛОХ СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙХГҮЙ Л ДЭЭ ,,,,ХАРИН МОНГОЛДОО ПОПОРЧ УЛС ТӨРЖИЖ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧИД ОЛШИРСОН БОЛОХООР БИДНИЙГЭЭ БУЖИГНУУЛЖ БАЙГАА ЮМ
    162.158.118.131
    Мэдэгдсэн Хариулах