ОХУ НАТО-гийн цэргүүдийн талаар мэдэгдэл хийлээ

Москва  Вашингтон, Варшавын хооронд байгуулсан гэрээгээр Польш дахь цэргийн тоог нэмэхээр төлөвлөж байна. Мөн нөхцөл байдал болон тус бүс нутгийн зөрчил хурцадхад нөлөөлнө гэж онцолжээ.  Түүнээс гадна цэргийн тоог нэмэгдүүлэх нь Белоруссын санааг зовоож байгаа аж. Тиймээс  Польштой хил залгаа Минск рүү нэмэлт хүч байрлуулахаар аваачсан байна. ОХУ-ын Гадаад яамны Хэвлэлийн төлөөлөгч Марья Захарова Польш, АНУ-ын гэрээний хэрэгжилтийн талаар “Польш дахь АНУ-ын зэвсэгт хүчний  хүчин чадлыг бэхжүүлнэ” гэв. Мөн энэ гэрээ нь  1997 оны ОХУ, НАТО-гийн байгуулсан  аюулгүй байдал, хамтын ажиллагааны гэрээг зөрчиж байгааг онцолсон байна. Марья Захарова  цэргийн энэ эвслийн гишүүн орнуудыг Москватай сөргөөцөлдөнө гэж бооцоо тавихаа болих,  дахин дундыг баримтлахыг хүсчээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак энэ сарын 15-нд  талуудын зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.

Түүнээс гадна  Польшид АНУ-ын зэвсэгт хүчний оролцоог  өргөжүүлэх,  гэрээгээр цэргийн нэмэлт байгууламжинд нь нэвтрэх боломжийг  зөвшөөрч байгаа юм.  Мөн энэ өдөр Белоруссын ерөнхийлөгч Александр Лукашенко агаарын нисэх хүчний бригадыг  дахин байрлуулахыг тушаасан байна. Тэрээр “Белоруссын  Батлан хамгаалах яамны Стратегийн асуудал хариуцсан төвд тавьсан илтгэлдээ НАТО-гийн цэргүүд сургуулилт хийж байгаа Польш, Литвад зэвсэгт хүчний тоо нэмэгдэж байгааг онцолжээ. Мөн ерөнхийлөгч Владимир Путин түүнтэй утсаар ярихдаа ОХУ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүрээнд Белоруссын аюулгүй байдлыг хангахад тусална гэж амласан гэв. Харин НАТО-гийн Хэвлэлийн төлөөлөгч  Оана Лунгеску Европын зүүн хэсэгт НАТО оролцож байгаа нь  батлан хамгаалах шинжтэй болохоос биш аюул занал учруулахгүй. Зөвхөн  мөргөлдөөнөөс сэргийлэх, энхтайвныг хадгалахыг зорьж байгаа гэж мэдэгджээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • б 2020-08-21 10:20:47
    ойлгомжгүй байна
    162.158.118.47
    Мэдэгдсэн Хариулах
  • шууданч 2020-08-19 10:37:31
    ердөө ойлгосонгүй... орчуулна гэдэг гүүгэлдэх биш шүү орчуулагч аа...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-08-19 09:50:16
    setguulch nertei sugnuud bichsenee unshaach dee. Yu ch oilgodgdohgui yum bichih yum.
    141.101.76.153
    Мэдэгдсэн Хариулах