Жинхэнэ журмын нөхөр
УИХ-д ИЗНН-аас орж ирсэн хоёр л гишүүн бий. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хоёр нэг намын гишүүд гэдэг утгаараа аливаа асуудлыг байнга хоорондоо хэлэлцдэг. Ер нь бол “хаа ч явсан цуг гэж мэдээрэй” гэдэг шиг л “хэлхээтэй” явдаг.

Өчигдөр хүртэл С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр мань хоёр хамтдаа л явна лээ. С.Дэмбэрэл гишүүн С.Оюун сайдтай хамт очих үест олон нийт “Аргагүй нэг намын, журмын нөхөр мөн шүү” гэлцэн, багагүй магтаад авав. Зарим нь бүр “Улстөрөөс илүү ийм цаг үед л хүн чанараа харуулж, эмэгтэй хүнд хань бүл болох хэрэгтэй” гэж байлаа. Үнэхээр ч “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэв­дэж явахад тэвнээр тусла” гэдэг шиг журмын нөхөр улстөрийн хүрээнээс гадуур ч мөн чанараа харуулж явна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • санал дэвшүүлэ 2014-10-06 12:58:58
    хамтдаа зоригтой олон сайн зүйлийг шууд дэмжих өөрчлөлтийг хийгтүн
    202.179.27.1
    Мэдэгдсэн Хариулах