Ломбардууд хуулийн хүрээнд ажилладаг болно
Нийслэлийн гудамж, булан бүрт байх хоёр зүйл бий. Нэг нь эмийн сан. Нөгөөх нь ломбард. Ломбард нь утас, үнэт эдлэл, цахилгаан бараа, машин техник барьцаалах маягаар өдрөөс өдөрт төрөлжиж, хүрээгээ тэлсээр байна. Одоогоор ломбард хэрхэн ажиллах тухайгаа хуульчилсан зохицуулах байхгүй. Зөвхөн Цагдаагийн газар хяналт тавин ажилладаг.

Тэгвэл Хууль зүйн сайд ирэх дөрвөн жилд төлөвлөсөн хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бизнес эрхлэх таатай орчин, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх төлөвлөгөөгөө танилцуулав.

Учир нь Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудаас удаа дараа даалгавар, анхааруулга авсан байна. Мөнгө угаах, терроризмын эсрэг хийх тэмцлийг барьцаалан зээлдүүлэх төв, банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бүртгэлжүүлэхээс эхлэх ёстой.  Тиймээс мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.

 Ингэхдээ өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлснээр  үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөнгөний эх үүсвэрийг нь тодорхой болгох аж.

 Олон улсын жишгээр бүх мөнгө, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг газар нь заавал бүртгэлтэй байхыг шаарддаг. Харин манайд ломбард гэх санхүүгийн байгууллага борооны дараах мөөг шиг олширч байна. Ломбардууд 4-6 хувийн зээлийг иргэдэд олгож байгаа ч зээлийн хүүг зохицуулах талаар ямар нэг хяналт байхгүй, цаашлаад ямар байгууллага ломбардны үйл ажиллагааг хянах талаарх эрхзүйн орчин дутмаг.  Нэг үгээр хуулиас гадуур ажиллаж, иргэдийн эрхийг нь зөрчиж, мөнгө хүүлэлт явуулсаар байгаад хяналт тавих зайлшгүй шаардлагатай байгааг холбогдох албаныхан учирласаар өнөөдрийг хүрсэн.  Гэхдээ ломбардыг хуульчлах асуудал анхлан яригдаж байгаа зүйл биш юм. Үе үеийн Засгийн газрын үед асуудал хөндөгддөг ч тэгсхийгээд намжмал байдалд ордог. Харин энэ ломбардууд хүрээгээ тэлж, мөнгө хүүлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Иймээс энэ удаагийн Хууль зүйн сайдын цаасан дээрх амлалт хэрхэн ажил хэрэг болохыг харах л үлдлээ.
 

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-08-27 05:11:51
    Lombarduud arai dendvv undur hvvtei bas hvnii vnet edleliig bol hair nairgvi huraan awch baigaa baidal arai turemgii bolj bna ene bol ulaan luivar shvv
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Nyambaatart !!!! 2020-08-19 02:39:13
    Lombarduudiig bugdiig ni haagachee Ard irgediig ulaan zaim deeremddeg buzruug baigaa shuu dee darui heregjuulee !!!! Nyambaatraa !!!!
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-08-19 02:20:56
    ,,БАНК, ББСБ ,ХУВЬ ХҮНИЙ ЗЭЭЛЭЭС ЯЛГАГДАХГҮЙ НЭГ ДУРААРАА БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ ОЛГОДОГ БАРЬЦААЛАН ЗЭЭЛДЭХ НЭРТЭЙ ГАЗРЫГ ЖИНХЭН УТГААР НЬ ЗОХИЦУУЛАХ ЦАГ БОЛСОН ДОО
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-08-19 02:08:09
    хууль гараад ломбард ажиллаж байгаа юм биш үү? дарга нарын авгай нар баяжаад ломбард нь жулдаад ТББ ББСБ байгуулаад ЖДҮчидээс хулгайлаад шоронд ороод эхэлхээр б...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-08-19 00:37:17
    Ядрах яарах үед хүү өндөрч гэсэн хэрэг болдог газар энэ л юм даа та нар хүүгүй болгочихвол энэ хүмүүс өөр чиглэлд орчихно бүү тэгж үзээрэй
    162.158.118.125
    Мэдэгдсэн Хариулах