Л.Мөнхтүшиг: БНХАУ руу зорчих хүсэлт гаргасан 170 гаруй иргэд байна
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг БНХАУ руу явах хүсэлт гаргасан иргэдийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор улс орнууд хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. БНХАУ  гуравдугаар сарын 23-наас хойш гадаад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байдаг энэ шийдвэр нь өнөөдийг хүртэл хүчинтэй байгаа. БНХАУ-д ажил амьдрал, гэр бүл нь байдаг гэсэн иргэд ГХЯ-д хандаад байна. Өнөөдрийн байдлаар эдгээр иргэдийн тоо 170 гарсан бөгөөд холимог гэр бүл 110 орчим байна. Иргэдийн тавьж байгаа саналын үндсэн дээр ГХЯ өнгөрсөн тавдугаар сараас Монгол-Хятадын хооронд хэрэгжиж байгаа "Ногоон гарц" түр журмын хүрээнд оруулах саналыг хүргүүлсэн. Гэвч Хятадын талаас энгийн иргэдийг нэвтрүүлэх боломжгүй байна, гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх гэсэн манай журам хэрэгжиж байгаа гэсэн хариу өгсөн. Гэсэн ч энэ асуудлыг орхигдуулалгүйгээр Хятадын талтай байнгын яриа хэлэлцээр хийж байгаа. Өнөөдрийн байдлаар тодорхой шийд гараагүй байна" гэв.

С.Цэц
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.