Тусгай үүргийн нислэгийн үеэр төрсөн ихрүүдэд МИАТ бүх насаар нь үнэгүй үйлчилнэ
Өнгөрсөн сарын 9-нд Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгийн үеэр жирэмсэн эх амаржиж, ихэр охид мэндэлсэн.

Тэгвэл өнөөдөр тэдний тусгаарлалтын хугацаа дуусч, ихэр охид ээжийн хамт ХӨСҮТ-ээс гарлаа. Энэ үеэр МИАТ ТӨХК-иас ихэр охидод  тус компанийн онгоцоор үнэгүй нисэх батламж гардууллаа.

Image may contain: one or more people and people sitting

МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр “Дэлхийд нислэгийн үеэр анх удаа ихэр хүүхэд төрсөн тохиолдол болж байна. Маш олон хүнийг баярлуулж, их түгшээсэн. Манай компанийн хүнд цаг үед түүх болон үлдлээ. Охидууддаа болон ээжид нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд манай компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насаараа үнэгүй үйлчлүүлэх эрхийг бэлэглэж байна” гэлээ.

Ихэр охидын ээж "Онгоцонд орохоос хоёр өдрийн өмнөөс бие тавгүй байсан. Сүүлийн хугацаа есдүгээр сард төрөх байсан. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр  өгсөн" гэв. 

Image may contain: 3 people, people standing
 
 О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uranaa 2020-10-27 05:32:06
    Eruul enkh az jargal sain saihaniig husie!
    162.158.118.199
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-08-13 03:56:01
    монгол хүн бурханы ивээлд байдаг даа дээдсүүд мань тэтгэж байдагт талархаж байна эрүүл энх сайн сайхныг хүсье МИАТ хамт олон сайн байна баярллаа
    172.69.135.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2020-08-13 03:38:27
    Аав ээждээ ээлтэй, эх орондоо хэрэгтэй сайхан охидууд болж өсөхийн ерөөл дэвшүүлье. МИАТ-н хамт олондоо амжилт хүсье. Гоё мэдээ байна
    162.158.7.134
    Мэдэгдсэн Хариулах