ОХУ-аас Алтанбулаг боомтоор 286 иргэнийг татан авлаа
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-аас 286 иргэнийг татан авлаа.

Хил нэвтэрсэн зорчигчдын биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн 8 иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүлэн ажиллалаа.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine