А.Амбасэлмаа: Халдварын тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Дэлхий дахинд коронавируст халдвар 216 улс оронд бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 13 сая хүн эдгэрч эмнэлгээс гараад байна.  Гурав хоногийн дотор дэлхий дахинд коронавирусийн халдвараар нэг сая хүн өвчилж,  20 сая хүн энэ өвчний халдвар аваад байгаа аж. 

Манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 10-нд нийт 504 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн 263 иргэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 52 хүн тандалт хяналт ажиглалтад байгаа” гэлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.