Маскгүй монголчууд
Өнөөдрөөс таван сарын өмнө Монгол Улсад коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн. Тухайн үед УОК-ын Шуурхай штаб яаралтай арга хэмжээ авч, өвчнийг дотооддоо тархаахгүйгээр барьж чадсан. Яг үүнээс хойш таван сарын турш Монгол Улс энэ өвчнийг дотооддоо тархаахгүй байх бүхий л боломжит арга хэмжээг аван ажиллаж байна. 

Өнөөдөр дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Энэ сарын 10-ны байдлаар нийт 19 сая 463 мянган хүн халдвар авч, 724 мянган хүн нас барсан тухай албан мэдээлэл гарсан. Өвчлөл буурахгүй нэмэгдсээр байгаа.  

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 хүрсэн. Үүнээс 263 эдгэрч, 30 хүн эмчлүүлж байна. Ойрын өдрүүдэд УОК-оос гадаад дахь монгол иргэдээ татан авах ажлыг ч эрчимжүүлэн ажиллаж байгаа. Тэд яг зургаан сарын турш цаг наргүй ажилласан хэвээр...

Харин иргэд, олон нийт энэхүү аймшигт тахлын тухай аль хэдийн мартсан бололтой. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр амны зүүх, гараа тогтмол угаах, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг өдөр бүр сануулсаар байгаа. Гэвч иргэд үл тоож, амны хаалтыг мартаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Аюулт тахлаас сэргийлэх анхны алхам бол амны хаалт зүүх. Нэг үгээр коронавируст халдвараас сэргийлэх хамгийн анхны алхам. Гэвч иргэдийн ихэнх нь дотоодод халдвар тархаагүй байгаад тайвширч, амны хаалтыг зүүж буй иргэд өдрөөс өдөрт цөөрсөөр байгаад иргэн бүр дүгнэлт хийх шаардлагатай тулгараад байна.

Засгийн газраас хичээл сургалтын үйл ажиллагааг хугацаанд эхлүүлэх шийдвэр гаргасан. Тэгэхээр үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд сурч боловсроход томчуудын үлгэр дуурайлал гол байр суурийг эзэлнэ. Хэдийгээр дотооддоо халдвар тархаагүй ч энэ тахал бол тоомжиргүй хандах болохгүй өвчин гэдгийг дэлхийн олон орны жишээнээс харж болно.
 
Иймээс аюулт тахлаас өөрийгөө болон өрөөлийг хамгаалахын тулд иргэн бүр амны хаалтаа зүүцгээе!!!!
 

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:

 

  •  Зөв зүүх,
  •  Зөв тайлах,
  • 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
  •  Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
  •  Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
  •  Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  •  Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
  •  Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
  •  Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй

Амны хаалтанд тавигдах шаардлага:

  •  Ам, хамар, эрүүг бүтэн далдлах,
  •  Чихэнд тогтоогч нь сунамтгай резинэн материал байх,
  •  Хамрын хэлбэр гаргасан байх,
  • Хэмжээ нь насанд хүрэгчид болон хуухдэд зориулсан сонголттой байх,
  • Материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх,
  • Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх,
  • Материалын сонголтоос шалтгаалан 3-4 давхар байна.
 
О.ОНОН
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-08-13 02:54:09
    Амны хаалт зүүлгэдэг төр засаг байхгүй болсон. УИХ гишүүн болж л санаа амарсан , сайхан амарч ханаагүй төрийн түшээдтэй болсон, ёрөнхий сайд нь амьд юм уу
  • Dendyy dendyy.....  2020-08-12 11:40:57
    Arban har nugeldee jibj yabaa ulaan syhainuudaa ta nariig yu hej nerleheen ch medehgui bna suu. Iim ylas oron gej baih uu ? Dain bolson bis dee. Buh yum ni hamg...
  • зочин 2020-08-11 13:38:22
    сануулаад, анхааруулаад биелэдэгсэн бол одоо маскгүй хүн баймааргүйсэн.Манайхан эхэндээ сүржигнээд аажимдаа бүхнийг умартдаг зан энэ хэцүү үед давтагдаж байна
  • Unen Ug 2020-08-11 05:06:35
    Odoo darui bugd ih bagagui Maskaa zuuh estoi shuu ! Korona 2 dahi dawalgaa ehelj baigaa tul Bid biy biynee hamgaalj hairlah estoi shuu !!
  • Бат 2020-08-11 02:42:03
    Монголчууд бидний сийрэг амьдрал л маск болж байна даа хөдөө уулын энгэрт хонь хариулж суугаа хүн маскаар яахсан билээ энэ л шүү дээ