АНУ, Тайванийн харилцаа БНХАУ-ын дургүйг хүргэж байна

АНУ-ын Эрүүл мэндийн төвийн нарийн бичгийн дарга Алекс Азар Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вентэй Вашингтон болон өөрөө захирч буй арлын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр өчигдөр уулзлаа. Энэ нь Тайванийг Хятадын газар нутаг хэмээн үзэж, АНУ, Хятад хоёрын харилцаа бүх шатанд хурцадсан эгзэгтэй үед таарлаа. Алекс Азар Тайванийн Гадаад хэргийн яамны албан тушаалтнууд, Тайванийн өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий захирал, Тайвань дахь  Америкийн институтын захирал, АНУ-ын элчин сайд нартай уулзжээ. 

Тэрээр “Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын талаарх АНУ-Тайван хоёрын бат бэх харилцааг энэ уулзалт батлан харуулж байна. Бид Тайванийг амин чухал түнш, ардчилсан ялалтын түүхт, дэлхийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг гүрэн гэж үздэг” гэжээ. Уулзалтын хүрээнд Тайванийг нээлттэй ардчилсан нийгэмтэй ч “Ковид-19”-ийн халдварыг маш амжилттайгаар даван туулсан улс гэдгийг нь онцоллоо. Тайвань 23 сая хүн амтай ч 479 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ. Тиймээс АНУ, Тайван улс эрүүл мэндийн салбарт урт хугацааны хамтран ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэв. 

Гэвч “Хятад АНУ, Тайванийн харилцааг эсэргүүцэж байна” гэдгээ Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мэдэгдээд байна. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.