Нийтийн биеийн тамираар хичээллэх боломж нөхцөлийг бүх шатанд бүрдүүлж ажиллана

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” цар тахлын энэ үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дүүрэг бүрийн нийтийн эзэмшлийн талбайг ашиглах уриалгыг гаргасан. Нийслэлийн зүгээс Биеийн тамир, спортын газартай хамтарч ажиллах саналыг гаргаж байгаа юм. Түүнчлэн төрийн бус байгууллага, клуб, иргэдийн оролцоо ч үүнд чухал. Бүжгийн клубын залуусын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө 07:00 цагт зохион байгуулсан арга хэмжээнд очиход 8 настай хүүхдээс 80 настай буурай хүртэл бүжгийн спортоор хичээллэж байсан. Энэ нь соёл урлагаар дамжуулж нийтийн биеийн тамирыг өрнүүлэх ёстойг илтгэж байгаа юм. Иргэд зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглах бус дүүрэг бүрдээ нийтийн эзэмшлийн талбайдаа идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж ажиллах хэрэгтэй юм. Үүний нэг бол дугуйн замыг шинээр байгуулж байгаа явдал. Иргэд дугуй болон гүйлтийн замыг ашиглан өөрсдийгөө эрүүлжүүлэн чийрэгжүүлэх боломжтой” хэмээлээ.

Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц хэлэхдээ “Иргэдийн хувьд ихэвчлэн алхах, гүйх, ууланд алхах, дугуй унах зэрэг нийтиийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийдэг. Таны санаачилж буй олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах нөхцөл боломжоор хангах ажил бол зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг мөн. Нийтийн биеийн тамир, нийт иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хамтарч ажиллахдаа баяртай байна. Мөн бүжгийн спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх ажилд нийслэлийн Соёл, урлагийн газрынхныг оролцуулж буй нь чухал гэж бодож байна. Бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэхийн төлөө хамтарч ажиллана” гэв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын газрын удирдлагуудтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Ажлын хэсэг олон нийт рүү чиглэсэн идэвхтэй хөдөлгөөнийг өрнүүлэх, үүнд иргэд, хүүхэд, залуусыг татан оролцуулах, цаашид хийх ажлуудын төлөвлөгөө, хэрэгжилтийг ханган ажиллах юм.  

Түүнчлэн энэхүү ажлын хэсэгт дүүргүүдийн удирдлага, нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, төрийн бус байгууллага, сонирхлын клубуудыг татан оролцуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч хэллээ.   

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-08-11 02:44:36
    Одооний биеийн тамирыг би шүүмжилдэг бидний ахмад үе ёстой хийж байлаа үүний ачараа эрүүл саруул 70 гаран нас насаллаа
    162.158.7.142
    Мэдэгдсэн Хариулах