Сэрэмжлүүлэг: Хачигнаас хүнд халдварладаг шинэ төрлийн вирус дэгджээ

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусаар дэлхий дахинаа 20 сая гаруй хүн халдварлаж, 733 мянган хүн амиа алдлаа. Гэвч энэ нь хангалттай санагдсангүй бололтой. Үүнээс өөр нэг төрлийн вирусаар хүмүүс халдварлаж буйг БНХАУ-ын эмч нар анхаарууллаа. “SFTS” хэмээх энэ вирус нь хачигнаас хүнд халдварлаж,  цааш хүнээс хүнд тархах аюултай юм. Энэ жил БНХАУ-ын Жиансу, Анхуй аймагт 60 хүн энэ вирусаар халдварласнаас долоо нь нас баржээ. Энэ нь шинэ вирус биш. Хенан, Хубей мужид 2009 онд анхны тохиолдлууд бүртгэгдэж, 2011 онд Хятадын вирус судлаачид “SFTS” нэр өгч тусад нь судалсан юм.

Энэ вирусны нас баралтын хувь нь 16-30 хувь байдаг гэж Хятадын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн төв мэдэгджээ. Мөн “SFTS” вирус нь цус,салстаар дамжин халдварладаг гэж Зейжиан их сургуулийн эмч, доктор Шэн Жипиан ярьжээ. Үүнтэй төстэй вирус Япон, Өмнөд Солонгост 2015 онд дэгдэхэд үхэл 30 хувьтай байсан юм. Энэ нь хөгшин болон дархлаа муутай хүмүүст халдварлах эрсдэл өндөртэй. ДЭМБ-аас 2018 онд “SFTS” вирусыг Эбола, Сарс, Зика вирустай ижил түвшинд үзэж, судлах шаардлагатай өвчний жагсаалтдаа нэмжээ. Учир нь энэ вируснуудын эсрэг эм, вакцин дутагдалтай, үхлийн аюул өндөр байдаг юм. SFTS” вирусын халдвар авсан үед халуурах, ханиалгах, ядрах,  бөөлжих шинж тэмдэг илэрч, цусны цагаан эс  цөөрдөг юм байна.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.