Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдээс санал авч байна
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг нарын есөн гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.  

    Хуулийн төслийг  2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төсөлтэй http://forum.parliament.mn/projects/10869 хаягаар орж, дэлгэрэнгүй танилцана уу.    

    Улмаар Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс санал авч байна. 

Улсын Их Хурлын Тамгын газар 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-08-10 06:40:14
    саналыг нь ер нь тусгадаг юм уу? тэгж байгаад л хугацаа хүргээд хүссэнээрээ баталдаг байгаа юм
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах