А.Амбасэлмаа: 621 хүний шинжилгээ бүгд сөрөг гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 19.736.000  хүн өвчилж, 731.126 хүн нас барж, 12 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 273 мянган хүн коронавирусийн халдвар авч 6 мянга гаруй хүн эндээд байна. Сүүлийн арав хоногийн хугацаанд коронавирусийн халдвар маш эрчимтэй тархаж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.  Нийт батлагдсан тохиолдол 293 үүнээс 263  хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 30 хүн  эмчилгээнд байгаа, биеийн байдал хөнгөн  гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна. Сүүлийн үед яригдаад байгаа миний нэр холбогдсон асуудлын тухайд хэлэхэд би хүнд нөхцөлд маш чухал ажил хариуцаж авсан учраас надад тийм зав байхгүй, унаад зугтаадаг хувийн машин ч байхгүй" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus