А.Амбасэлмаа: 595 хүний шинжилгээ бүгд сөрөг гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 19 сая гаруй хүн  коронавирусийн халдвар авч 718 мянган хүн нас барж, 12 мянган хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 278 мянган хүн коронавирусийн халдвар авч 6 мянга гаруй хүн эндээд байна. Өчигдөр нас барсан жолоочийн тухайд шинжилгээний хариу гараагүй байна. Энэ хүний тухайд гэнэтийн зүйл тохиолдсон гэж үзэж байгаа бөгөөд цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна. 39 настай эрэгтэй, БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг. Өчигдөр биеийн байдал тааруу гээд хамт явдаг жолооч нар нь эмнэлэг рүү хүргэх замд нас барсан. Байнга хилээр гарч байгаа учир хоёр талын байнгын хяналтад байсан. Гадна талаасаа ил харагдах ямар нэгэн шар сорви байхгүй, өндөр халуурсан тохиолдол байгаагүй гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон  Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 595 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.  Нийт батлагдсан тохиолдол 293 үүнээс 260  хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 33 хүн  эмчилгээнд байгаа, 31 хүн хөнгөн,  2 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна. 14 настай нэг хүүхэд байгаа. ХӨСҮТ-д ажиглалт тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа. Энэ хүнд гурван удаагийн коронавирусийн шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарсан. Элэгний хатуурал, бөөрний дутагдал хавсарсан уушигны хатгалгаатай хүн байна" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.