ЭМЯ: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 18 сая 900 мянган хүн коронавирусийн халдвар авч 711 мянган хүн эндсэн бол 11 сая эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ болон Барилзилд 53 мянган хүн, Энэтхэгт 41 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь халдвар өндөртэй гурван орны тоонд орж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Харин манай улсын хувьд халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Наймдугаар сарын 6-ны өдөр нийт 261 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр коронавирусийн илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол 293 болж, үүнээс 260 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан 31 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. гэлээ. 

О.ОНОН  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.