Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оноож, Д.Сэргэлэнг цагаатгалаа

“Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэлэлцээд:

Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгалаа.
 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шүрээ 2020-08-09 23:08:42
    Эхнэр бүх мөнгийг захиран зарцуулсан бгаа шүү дээ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-08-08 02:20:13
    Нээлттэй хорих, жирийн дэглэмтэй хорих гэдгийн ялгаа юу юм бэ. Нэг нь гэртээ, нөгөөдөх нь шоронд гэсэн үг үү?
    162.158.165.207
    Мэдэгдсэн Хариулах
  • НОМИН -ЭРЭЛ ХХК-ын хоорондын ИРГЭНИЙ ХАМ 2020-08-08 01:58:22
    НОМИН -ЭРЭЛ ХХК-ын хоорондын ИРГЭНИЙ ХАМААРАЛТАЙ хэрэг ЭРҮҮГИЙН БОЛОХООР НӨГӨӨ ЗӨВЛӨЛТ ЗАСАГЛАЛ ХУУЛЬ ЗҮЙН ТОГТОЛЦООНД САЙН НЭВТЭРСНИЙ ШИНЖ ДЭЭ
    162.158.183.192
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-08-07 04:20:44
    НОМИН -ЭРЭЛ ХХК-ын хоорондын ИРГЭНИЙ ХАМААРАЛТАЙ хэрэг ЭРҮҮГИЙН БОЛОХООР НӨГӨӨ ЗӨВЛӨЛТ ЗАСАГЛАЛ ХУУЛЬ ЗҮЙН ТОГТОЛЦООНД САЙН НЭВТЭРСНИЙ ШИНЖ ДЭЭ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-08-07 02:20:31
    Ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ гэж шийдэж байгаа ухаантай байх...
    162.158.166.224
    Мэдэгдсэн Хариулах
  • neelttei horih gej yu ve 2020-08-07 02:05:08
    ene neelttei horih gej yug heldeg yum be?
    172.69.69.49
    Мэдэгдсэн Хариулах
    • ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-08-07 16:48:15
      Тэнсэн гэсэн үг. ЖОНХУУ агаа бид хоёрын жүжиг. Монголд шударга ёс тогтоож байгаа мэт жүжиг тоглож байгаа юм, хэхэхэ. Бид хоёр шиг хулгайч хүн ийм л юм хийнэ.
      172.69.68.178
      Мэдэгдсэн Хариулах
    • Irgen 2020-08-07 07:18:18
      Мөнгөтэй гарууд эрх чөлөөтэй гадуур тэнээд явж байхыг хэлж байгаа юм.
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах