55 улсаас 11 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ сар гарсаар гурван удаагийн тусгай нислэгээр 669 иргэнээ татан авчээ. Тодруулбал, БНСУ-аас 260, АНУ-аас 253, Энэтхэгээс 156 иргэн эх орондоо ирсэн байна. 

Энэ сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авах шийдвэр гарсан юм.   Өнгөрсөн сарын 24-ний байдлаар  55 улсаас 11951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна. Үүнийг бүс нутгаар ангилвал Азиас 5921, Европоос 2432, Америк тивээс 2376, Австралиас 1222 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ.

Үүнийг улс бүрээр задалвал, БНСУ-3642, АНУ-2249, БНХАУ-308, Австрали-1222, Их Британи-351, Казакстан-1014, Энэтхэг-160, Япон-621, Герман-312, Унгар-181, Зүүн өмнөд ази-238, Турк-780, Солонгос-3642, Герман-453, Индонез-16, Тайланд-165, Малайз-68, Нидерланд-74, Мьянмараас 17 иргэн тусгай үүргийн онгоцоор ирэх хүсэлтээ гаргажээ. Үүнээс гадна Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийг  татаж авах шийдвэрийг гаргалаа. 

Н.Лхагвасайхан: Гурван иргэн шинжилгээ өгөхөөс татгалзсан

Энэ сарын 6-ны байдлаар 51 нислэгээр 10104, авто замаар 16117 иргэнээ татан аваад байна. Улсын хэмээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 зөрчил гарсны 161 нь нийслэлд, 358 нь орон нутагт бүртгэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 зөрчил гарсан.  Үүнд архи согтууруулах ундаа хэрэглэх, коронавирусын шинжилгээ өгөхгүй гэсэн зөрчил илэрсэн байна. Жишээлбэл,  "Энхсаран" сувилалд тусгаарлагдсан иргэн Х, Б нар долдугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, журам зөрчсөн.
 "Эрхэс" зочид буудалд тусгаарлагдсан иргэн О долдугаар сарын 26-ны өдөр дөрвөн давхрын цонхоор хайрцагтай тамхи шидэж, түүнийг нь иргэн М, Б, Б нар авсныг эргүүл хамгаалалтын ажилтнууд илрүүлсэн. Энэ сарын 5-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, “Монголика” зочид буудалд тусгаарлагдсан иргэн М, Э, Б нар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээг өгөхгүй хэмээн ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн үйл ажиллагаанд саад учруулсан” гэлээ. Харин тусгаарлах байранд байгаа иргэдийн гаргасан гомдлын талаар  МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд  мэдээлэл өглөө. Тэрээр   "Тусгаарлах байрны хүрэлцээ хангамж муугаас шалтгаалан эхэнд орсон хүмүүсийг гарснаас хойш дараагийн хүмүүсийг хүлээж авдаг. Энэ хоорондын хугацаа маш богинохон учраас цэвэрлэгээний асуудалд доголдол гарсан. Үүнийг арилгах чиглэлээр суларч буй байруудад аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийснийг шалгаж байж дараагийн хүмүүсийг авахаар зохион байгуулалт хийсэн" гэв.  Өнөөдрийн байдлаар Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тийзийн үнэ дунджаар 400 орчим доллар байна.  Өнгөрсөн онд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тийзийн хамгийн бага үнэ 265 ам.доллар, хамгийн өндөр нь 580 ам доллар байсан. Харин одоо дунджаар 400 орчим ам.доллар байна. Харин Токио-Улаанбаатарын нислэгийн  үнэ 505 ам.доллар байна.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Б.Должинжав
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2020-08-07 02:10:47
    ХОНОГОО ДУУСГАЛГҮЙ ЗУГТААЧИХСАН ГҮНДАЛАЙ МЭТДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВЧИХААД, АРД ТҮМЭНТЭЙ ХАРИУЦЛАГА ЯРИАРАЙ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах