Б.Ууганбаяр: 2001 иргэн гэрийн ажиглалтанд байна
УОК-ын шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар УОК-ын шуурхай штаб болон ГХЯ-ны Консулын газар холбогдох байгууллагуудтай хамтран агаарын болон автозамаар нийтдээ 16118 иргэнийг татан авсан аж.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Өнөөдрийн байдлаар  2001 иргэн гэрийн ажиглалтад байна. Нийт 10865 иргэний тусгаарлалтын хугацаа дууссан. Ойрын хугацаанд буюу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор Монгол Улсын иргэдээ татаж авна. Харин энэ сарын 11, 12-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд боомтоор иргэдээ татаж авна" гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.