Мэрэгч устгалын хорноос болж 30 гаруй шувуу үхсэн байна
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн-Баян-улаан тосгоны ойролцоо өнгөрсөн тавдугаар  сарын дундуур олон тооны өвөгт тогоруу үхсэн тухай мэдээлэл ирсэн аж. Үүний дагуу судлаачид тосгоны төлөөллийн хамтаар газар дээр нь очиж судалгаа хийж ажилласан байна. Судалгааны  явцад нийт 15 өвөгт тогоруу,нэг хондон ангир үхсэн байхыг олж илрүүлжээ. Тэднийг ажилласнаас хойш нэмж 20 гаран шувуу үхсэнийг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгал хийжээ.

Үхсэн тогоруунаас дээж болгон шинжилгээнд явуулахад “бромадиолин” хэмээх мэрэгч устгалын хорны найрлагад ордог химийн бодис илэрсэн байна. Үүнтэй төстэй асуудал 2002 онд манай оронд тохиолдож олон тооны тогоруу болон бусад шувуу, махчин амьтад, мөн хоёр хүүхдийн амь хүртэл эрсэдсэн тохиолдол бий.

Энэ жил улсын төсөвт ихээхэн хэмжээний төгрөг бэлчээр хамгаалах нэрийн дор мэрэгч амьтдыг устгах хоронд төсөвлөсөн. Бромадиолин нь буруу хэрэглэсэн тохиолдолд ямар ч бүлээн цуст амьтдыг үхэлд хүргэх эрсдэлтэй аж.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-08-06 04:30:32
    хороор устгал хийхээ больмоор байна. байгалийн аргийг нутгийн хүмүүстэй хамтраад хэрэглээчээ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах