Өнөөдөр 16 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл бадлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 18,6 сая хүн өвчилж, 705 мянган хүн нас баржээ. Сүүлийн цагийн байдлаар 206 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 6 мянга гаруй хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасулмаа ”Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лаборатор нийтдээ 441 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 16 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus