Сангийн сайд төсөв тодотгох зайлшгүй шалтгаанаа юу гэж тайлбарлав
Өнгөрсөн хавар сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөвт тодотгол хийх хэмжээний хүндрэл үүсээгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах хэмжээний чадавх бий болсон. Тиймээс төсөв тодотгохгүй” хэмээн мэдэгдэж бай.. Сонгуулийн өмнө ийнхүү байр сууриа илэрхийлж байсан тэр сонгуулийн дараахнаас эхлэн төсвөө яаралтай тодотгох шаардлага тулгарсан гэдгийг дуулгасан юм.

Иймээс УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент энэ сарын 17-нд анхны чуулганаа ээлжит бусаар эхлүүлэхээр тов зарлаад байна. Ээлжит чуулганаар  Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон.

Энэ дагуу өчигдөр Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг шийдвэрлэж, төсвийн тодотголд тусгахаар болсон юм. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр  буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулаад байна. Төсвийн тодотголд дараах гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Хүүхдийн мөнгө: Хүүхдүүдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
Нийгмийн даатгалын шимтгэл тэглэх: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар тооцсон бөгөөд 144 тэрбум гаруй төгрөгийг чөлөөлнө.

ААНОАТ: Жилийн1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ. 

Түрээсийн татвар: 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.
Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-08-06 04:50:45
    Hytadad shuud tsaazluulah, koread 25 jiliin yl avah novsh l mongold sangiin said hiih gej.uneheer haramsaltai.
  •  2020-08-06 02:23:38
    ийм эргүүтсэнг төлөг сайд болоод байхдаа яахав хөөж орхиоч сүхдээч
  • зочин 2020-08-06 01:26:02
    иргэдээс хүн амын орлогын албан татвараа авч эхэлнэ гэж ойлголоо зөвүү