А.Амбасэлмаа: Өнөөдөр 14 хүн эдгэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 18,4 сая хүн өвчилж,699 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 219 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын  лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 615 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 14 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүс нь долдугаар сарын 14-нд ирсэн энхийг сахиулагчид” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus