Ливан улсын нийслэл Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн нас баржээ
Ливаны нийслэл Бейрут хотод үйлдвэрлэлийн ослын улмаас маш хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн нас барж, 4 мянга орчим хүн гэмтэл бэртэл авчээ.

Дэлбэрэлтийн хүч 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц их хэмжээний хохирол учруулсан гэж шинжээчид үзжээ. Дэлбэрэлтийн чимээ уг газраас 240 км алсад орших Кипр арлынханд хүртэл сонсогдсон гэнэ.

Дэлбэрэлт болсон салютын агуулахад их хэмжээний амоны нитрат (NH4NO3 - тэсрэх аюултай бодис) агуулагдаж байсан, тус үйлдвэр 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан боловч зохих хяналтын байгууллагуудын зүгээс урьдчилан хяналт шалгалтыг хийж, ослыг урьдчилан сэргийлж чадсангүй гэж Ливан улсын Ерөнхий сайд хэлжээ.

АНУ, Герман зэрэг улс орны тэргүүн нар олон хүний амь нас үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлээд ослын улмаас учирсан хохирлыг арилгахад туслалцаа үзүүлэхээ илэрхийлээд байна.

Тус улсад дэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэхээр 3 хоногийн гашуудал зарлана гэж Ливаны Ерөнхийлөгч Аоэн мэдэгдлээ.



Эх сурвалж: cnn.com
Н.Энхбаяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.