Модон сандал хогийн сав биш
Хөл хөдөлгөөн ихтэй нийслэл хотод өчүүхэн зүйлээс ч стресстэх боломж өндөр учраас алхах, суух болгондоо тамхи татдаг хүн олон. Тэднийг  битгий тат гэж улс цаанаас хорьсонгүй. Харин шаардлагатай үедээ тусгай цэг дээр тат гэж хууль хүртэл  гаргаж өгсөн. Гэсэн ч түүнийг нь мөрдөхөөс мөрдөхгүй нь их. Өнөө үед бараг гудамжинд алхаж буй хоёр хүний нэг нь тамхи татдаг болсон гэхэд хилсдэхгүй. Тэдний зогссон,суусан, алхсан газар болгон нь тамхины ишээр дүүрдэг.

Соёлын төвийн урд талын хэдэн модон сандал. Тэр хавиар хүн их явдаг болоод ч тэр үү модон сандалнууд эзэнгүй байна гэж нэгээхэн ч үгүй. Нэг нь босоход нөгөөх нь ирээд сууж л байдаг. Тэр үйл явц давтагдах тоолонд сандалны завсар дахь, газар дээрх тамхины иш болон өөр бусад хогнууд бага багаар нэмэгдэж байдаг.  Хогийн сав байхгүй болоод тэр газарт хаа хаамаагүй хогоо хаяж байгаа юм биш. Таван алхмын цаана байгаа хогийн саванд хүрэхээс л залхуурсан хэрэг. Уг нь сандал дээр суу гэж бүтээдэг баймаар гэтэл хэрэглэгчид нь үнсний сав болгож ашигладаг ч байх гэж. Жил ирэх тусам бид хөгжиж байна, их хотын залуус соёлтой болсон гэж ярьцгаадаг. Гэвч яг үнэндээ тэдний хэлж буй үг, хийж буй үйлдэл нь хоорондоо асар их зөрүүтэй.




 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-08-05 03:45:09
    тамхичдийг хаа байсан газар нь торгож шүршиж хорьж шийтгэж зодож бай. арай л давраад хаа сайгүй утаагаар утаад байна.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах