''Жаст''-ын Ш.Батхүү болон ''Эрэл''-ийн Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно
Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт

“Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр  13:30 цагт болох юм.
 

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарт /6 хүн/ холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн, шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно.

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-08-05 07:26:52
    бүх хөрөнгийг нь хурааж улсаас идсэн хөрөнгийг хурааж цөллөгт явуул. газар малтаж хятад хамаатангуудын сүйтгэсэн хордуулсан байгалийг нөхөн сэргээг.
  • Anhaar 2020-08-05 05:15:21
    Yunii turuund Ulsad uchruulsan asar ih hohirliig toluul !!!! Daraa ni hezuu nerted ni tugjee !!!! ard tumen zalhaj b na shuu !