А.Амбасэлмаа: 429 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 17,9 сая хүн өвчилж, 689 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 262 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 мянга гаруй хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Наймдугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 429 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт батдлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 230,эмчлэгдэж буй 63 хүн байна” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus