Д.Нямхүү: Таван хүн эмчлэгдээд гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 17.404.000  хүн өвчилж, 677.000 хүн нас барж, 10 сая гаруй  хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 282 мянган хүн коронавирусийн халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойш хамгийн олон халдвар тархсан өдөр болж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 306 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. Өнөөдрийн сайн мэдээ таван хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжиж байна. Энэ хүмүүс бол  2 орос нэг монгол хүн, 63 настай хүн 39  хоног эмчлэгдсэн, 35 настай хүн 51 хоног,  22 настай нь 18 хоног, 20 настай нь 19 хоног тус тус эмчлэгдээд гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 291 үүнээс 230  хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 61 хүн  эмчилгээнд байгаа, 58 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна." гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.