Японы нисгэгчид Хятадын дайралтаас айж байна

Японы сөнөөгч онгоцны нисгэгч, дэд хурандаа Такамичи Широта өөрийн орны агаарын хүчнийхэнд ирэх дарамт нэмэгдэж байгаа талаар мэдэгджээ. Японы сөнөөгч онгоцны нисгэгч нар Японы агаар дахь болзошгүй халдлагыг зогсоохын тулд өдөрт хоёроос илүү удаа бүрээн дуу сонсож, суудлаасаа босч, тийрэлтэт онгоц руугаа гүйж байна.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын сүүлээр Японы агаарын өөрийгөө хамгаалах хүчинд (JASDF)  ийм зүйл 947 удаа тохиолджээ. Үүний буруутан нь ихэнх тохиолдолд Хятадын ардын чөлөөлөх армийн агаарын хүчин (PLAAF) -ийн байлдааны онгоцнууд байсан юм. Хятадын Гадаад  харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч  Зао Ли Жиан лхагва гаригт “CNN”-д  “Дяоюу болон түүний харьяат арлууд нь угийн Хятадын нутаг дэвсгэр юм. Хятад өөрийн нутаг дэвсгэрийнхээ тусгаар тогтнолыг хамгаалахад тууштай зүтгэнэ. Хятадын цэргийн нисэх онгоцны энгийн нислэг нь олон улсын хуульд нийцсэн өөр улсад аюул учруулахгүй” гэж ярьжээ. Харин Окинава дахь Наха агаарын баазын JASDF 204 дүгээр сөнөөгчдийн командлагч 40 настай Широта “Манай нисгэгчид 365 өдөр 24 цагийн турш сэрэмжтэй ажилладаг. Агаарын өөрийгөө хамгаалах хүчин бол Японы газар нутгийг хамгаалах цорын ганц байгууллага юм. Хятадын онгоцнуудтай мөргөлдөөгүй ч үүнд үргэлж сэтгэл зовдог. Агаарын  довтолгооноос хамгаалах нь япон хүний амь насыг хамгаалахтай шууд холбоотой. Би Японыг хамгаалахын тулд офицерын үүргээ зүрх сэтгэлээсээ гүйцэтгэж байна” гэжээ. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Б.Должинжав
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-08-26 07:59:13
    Одоогоос 400 жилийн өмнө амьдарч байсан зөнч Ностардамус гэдэг хүн 22 зуун хятадууд сибир хүртэл нутгаа тэлнэ тэгээд өөрчлөлт гарч нэгдсэн улс болно...
    162.158.119.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зааа 2020-08-02 16:25:34
    Дэлхий хятадыг үзэн ядаж хавчиж байхад Манай дарга нар долигноостойл явах юм. Энэтхэг байлдана гэхэд Путин Трамп 2 энэтхэгт туслахаа хэллээ. Тайван хятадтай үзэ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • bibi 2020-08-02 15:48:47
    Нийтлэлдээ гарчигаа зөв өгөөч
    162.158.6.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Whahaha 2020-08-02 15:29:02
    Unshaad unshaad oilgohgui ym bna.
    162.158.7.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Х 2020-08-02 09:07:04
    Япончууд хужаагаас айлаа юу ёстой гонж
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Хятадаас айсан ч гэх шиг 2020-08-02 07:16:04
    Япончууд хэзээ ч айхгүй
    172.68.246.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-08-01 13:15:33
    Хоёроос илүү удаа гэх арай л эвгүй юу. Зүй нь хоёроос дээш удаа гэвэл яаж байна сэтгүүлч ээ
    172.69.71.107
    Мэдэгдсэн Хариулах