ЭМЯ: Дэлхий дахинд 17.111.000 хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 17.111.000  хүн өвчилж, 671.000 хүн нас барж, 10 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн коронавирусийн халдвар авч 5 мянга гаруй хүн эндээд байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д 65.900 гаруй шинэ тохиолдол, Бразил улсад 57.800 гаруй,  Энэтхэг улсад 52.100 гаруй шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ. Хойд хөрш ОХУ-д 5509 шинэ тохиолдол, 129 нас баралт бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 249 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.  Нийт батлагдсан тохиолдол 291 үүнээс 225  хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 66 хүн  эмчилгээнд байгаа, 62 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр, нэг хүн хүнд  гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна. Хамгийн гол нь маскаа тогтмол зүүх, олон хүн цугларсан газраар явахгүй байх, гараа сайн угаах хэрэгтэй" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus