М.Энхсайханд оногдуулсан ялыг хэвээр үлдээв

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020.07.30-ны өдрийн хуралдаанаар М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргасан юм.

С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • n 2020-08-01 03:14:53
    ер нь. Улс орноо гаргуунд нь хаяж, өлгийтэй хүүхдийг хүртэл өрөнд оруулан өөрсдөө баяжсан сайд байсан бүхэн "нарсанд" хатах ёстой юм байгаа биз дээ
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zub 2020-07-31 15:03:24
    Zub shiidver gargasan bna
    162.158.7.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-31 14:49:57
    Женко хүүк 2 удахгүй ялаа үүрч үйлийн үрээ эдэлнэ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-31 14:41:44
    HELMEGDUULELT SULAL.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Helmgeduulelt 2020-07-31 08:44:41
    Zugeer helmegduulelt. Zika Battulga Hurelsukh iin ugend oroogui humuusiig yallaj baina. Surtei zuil angi baisnaa albanii mashin avsan hergeer yallaj baigaa
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ЯГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ҮҮ 2020-07-31 06:17:08
    ТЕРРИОР ХИЙСЭН ГЭЭД БАЙЛУУ
    162.158.7.216
    Мэдэгдсэн Хариулах
  • ?!? 2020-07-31 05:02:43
    Хэвлэлийн мэдээнээс үзэхэд М.Энхсайханд тулгасан ял нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй л юм шиг харагдаад байгаа юм даа?!?
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2020-07-31 03:28:11
    За ер нь. Улс орноо гаргуунд нь хаяж, өлгийтэй хүүхдийг хүртэл өрөнд оруулан өөрсдөө баяжсан сайд байсан бүхэн "нарсанд" хатах ёстой юм байгаа биз дээ.
    172.68.146.191
    Мэдэгдсэн Хариулах