Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 16,6 сая хүн өвчилж, 659 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 226 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн эндсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 28-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийтдээ 630 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатлал руу шилжлээ” гэв.
Б.Сувдаа