Гурван өдөр танхимаар, хоёр өдөр  цахим хэлбэрээр орно

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг хэлэлцэн дэмжив.

Энэ дагуу:

–  Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01

–  Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14

–  Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.

Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна.

Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sanaa 2020-08-04 13:39:19
    Hvvhdvvd surah gj bagsh zaah gj haltuudaj ogch bn da
  • !!! 2020-07-30 02:55:21
    Танхимд хүүхэд цуглуулна гэдэг маш буруу!!! РОБОТ биш, хүүхэд л юм чинь хоорондын зай барихгүй холилдож л таарна! КОВИД19-ийн шинэ давалгааг яах юм?!?
  • Сүрэн 2020-07-29 07:51:14
    ӨДРИЙН ХООЛОО ЯАЯ ГЭЖ БАЙГАА 7 БУУДЛЫН ДОЛЖИН ЭМЭЭГИЙН АЧ ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ҮЗЭЖ ЧАДАХ УУ ХАЖУУД НЬ ШААРДААД ШАХААД БАЙХАД СУРДДАГГҮЙ ДУНДЧУУД ЯАХАВ БҮҮ ТЭНЭГТ
  • Цаашдаа ч цахим болж л хөгжихөөс ,цахима 2020-07-29 06:37:43
    7-14 хоног цахимаар заасан хичээлээ 3 дахь 7 хоногт нь танхимаар шалгаж ,ойлгоогүйг нь танхимд ирэхэд нь заах замаар ер нь 80-90хувийгцахим болгох хэрэгтэй шдээ...
  • Иргэн 2020-07-29 05:45:53
    7 хоногийн 5 өдрөөрөө л хичээлд нь суулгаад, цэцэрлэгт нь явуулаачээ. Шал хэрэггүй юм санаачилж байх юмаа.
    • зочин 2020-07-29 07:05:16
      Бөөгнөрлийг сааруулж байна гэж эерэгээр ойлгоё,
  • оогий 2020-07-29 05:39:44
    3 өдөр нь танхимаар яваад байхаар корона тусахгүйм байна л даа, хачин юм бодож олохоо болиосой, нэгэнт л танхимаар хичээллэх бол гүйцэд 5 хоног л явуулаач
  • батаа 2020-07-29 05:37:01
    Эцэг эхийн хувьд цэцэрлэгт хүүхдээ харуулах гэж л өгдөг болохоос теле хичээлд суулгах гэж өгдөггүй.
  • Бат 2020-07-29 05:35:56
    Одоо үсэрүүлдэг дэвшүүлдэг бүр байчхаад цахимаар цөөн хонь шөнө үргээд хотлож чаддаггүй шиг бид бичигтэн болох гэж мөн ч самуурч байна даа
  •  2020-07-29 04:01:00
    2 настай хүүхэд теле хичээл үзэх үү аан?
    • zochin 2020-07-29 07:04:31
      Тэдэнд таарсан минутаар зурах дуулах шүлэг гм зүйл заах биз. Өдөржин 702-р суваг үзэж харагддаг шүү