Микрийг нэг гарт төвлөрүүлбэл соёлтой болчих юм биш байгаа
Шугамын микро автобусуудын кондукторуудын харилцааны соёлын талаар гомдол их гардаг. Тэдний талаар гомдол нь “Хүмүүсийг суулгасныхаа дараа илүү мөнгө нэхдэг”, “Зайчилж байгаад хүн нэмж чихдэг, автобуснуудын буудлууд дээр орилж удаан зогсдог", “Шаардлага тавибал хэл амаар доромжилдог” гэх мэтээр хөвөрнө. Гэхдээ микроавтобусны талаас харах юм бол энэ нь эрх ашгаа бодсон хэвийн л үзэгдэл юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийг хэвийн явуулахад 2000 автобус хэрэгтэй гэсэн судалгаа бий. Одоо 1200 орчим автобус үйлчилгээнд гарч байгаа. Зарим газруудад нийтийн тээврийн шугам хүрдэггүй. Тиймээс микронууд энэ ажлыг өөр дээрээ авч иргэдийн хөлийг дүүжилж байгаа. Чиглэлд нь автобус явдаг ч суудалтайг нь бодоод үйлчлүүлдэг хүмүүс ч бий.
 
Мөн ямар нэгэн хөнгөлөлттэй зорчдог хүн тэднээр үйлчлүүлдэггүй. Тийм болохоор орлоготой байх эсэх нь хүнтэй байх эсэхээс шууд хамаараад явчихдаг онцлогтой. Тиймээс яг энэ хөнгөлөлт чиглэлээр нь хэн нэгэн хөрөнөе чинээтэй хүн бүрэн эрхээ тогтоогоод олон микро автобусыг хөдөлгөөнд оруулчихаасай гэж хааяа бодох юм. Ингээд олон кондуктор, жолооч цалинжуулаад харилцааны талаар сургалт хийгээд эхэлбэл байдал дээрдэх байх. Тэртэй тэргүй өөрийнх нь унаа биш хойно тэгтлээ сэтгэл гаргаад иргэдийг чихэж чигжээд, автобус буудал дээр зогсоод байхгүй болно. Суудалдаа тохирсон хэмжээгээр хүн суулгаж, автобус буудлууд дээр цагтаа хөдөлж байна. Энэ л хүний юм хийж байгаа хүйтэн сэтгэл дээр нь дөрөөлөөд харилцааны асуудал шийдэгдэх болов уу. Ажиллуулсан хүнд нь ч ашигтай нь нийтийн тээврийн хомсдлоос тод харагдаж байгаа юм.

Нийслэл таймс
Ж.Энх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MIKR 2014-10-02 14:46:32
    TERNEES TSALIN AVLAA YU
    202.9.47.177
    Мэдэгдсэн Хариулах
  • monoo 2014-10-02 14:20:16
    микрийн жолоочид зайл новшууд %%
    103.10.21.17
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-02 12:23:48
    Микрийн жолооч нэртэй мал, дүүрэн хүмүүс суулгачихаад,бензин клонк дээр ирээд,хүмүүсээ буулгахгүйгээр хэнэг ч үгүй бензин аваад байгаа юм даа. Ийм жолоочыг мал гэхгүй жолооч гэх юм уу??? Ийм үйлдлийг ялангуяа Налайхын замд явдаг хэдэн хөлдүү толгойтой мал
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-02 12:16:06
    мал яаж хүнд үйлчилэх вэ дээ???
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-02 12:14:30
    микробусны жолооч нарын дотор мэрэгжлийн жолооч хүн байдаг юм уу??? Хөдөө малын хотны хажууд шороо самраад зогсож байсан этгээдүүд хотот ирчихсэн микробус бариад тууж яваа шүү дээ,үнэндээ бол байдал тийм л байгаа
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • буруу санал 2014-10-02 10:17:12
    энэ зөв санаа биш байхаа, харин ч энэ ашиглагдах хугацаа нь дууусчихсан микронуудыг ядаж Улаанбаатар хот дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг бүрмөсөн болих хэрэгтэй байх. Замын хөдөлгөөнд саад учруулдаг нэг хүчин зүйл нь энэ микронууд шүү
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах
    • MIKR 2014-10-02 14:48:56
      TEGEED MIKR HAANA YAVHIIN
      202.9.47.177
      Мэдэгдсэн Хариулах