
Улсын Онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдсан. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай болон 9 дүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх асуудлуудыг тус тус хэлэлцсэн.
Ингээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргажээ. Сануулахад, Улсын онцгой комиссоос улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр гаргаж байсан юм.С.Тулга