Мобиком Корпорацийн баг тамирчид Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбооны салбарын спорт наадамд амжилтаа бататган Алтан цомын эзэд боллоо
Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын наадамд Мобикомын баг тамирчид дахин түрүүлж өнгөрсөн жилийн амжилтаа бататган Алтан цомын эзэн болсон байна. Тус Спорт өдөрлөгийг “Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар” болон “Скайтел групп” хамтран 5 сарын 8-с 5 сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулсан ба тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 25 байгууллагын нийт 1300 тамирчид хөл бөмбөг, сагс, гар бөмбөг, теннис, шатар, кибер, дартс гэсэн спортын 7 төрөлд өрсөлджээ.
 
Энэхүү спортын наадам ширүүн өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон бөгөөд Мобикомын баг тамирчид “Нэг баг, Нэг гэр бүл” урин дор нэгдэж, тамирчин бүр хичээл зүтгэлээ дайчлан, багийн ажиллагаа, сахилга батыг эрхэмлэн оролцож 7 төрлийн спортын тэмцээнээс нийт 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр 1-р байранд шалгарч хошой аварга болсоноор “Алтан Цом”-ыг үүрд хадгалах эрхийг эзэмших болоод байна. Багийн дүнгээр мөнгөн медалийг Юнител групп, хүрэл медалийг Скайтел группын баг тамирчид гардан авлаа.
 
Спорт наадмын тухай Мобикомын Гүйцэтгэх Захирал Дэвид Холлидэй хэлэхдээ “Манай салбарын хамгийн томоохон арга хэмжээнүүдийн нэг бол Спортын наадам байдаг. Манай баг тамирчид жил бүр амжилттай оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн жил 2013 онд багаараа тэргүүн байр эзэлж, Алтан цомын эзэд болж байсан бол энэ жил дахин түрүүлж Алтан цомыг үүрд хадгалах эрхтэй болоо. Онцлон дурдахад, Мобиком группийн залуучууд Монголын Мэдээлэл харилцааны холбооны салбарын шинэ түүхийн анхдагч, манлайлагчид бөгөөд бид бизнесийн үйл ажиллагаа төдийгүй үнэ цэнэ, соёл, урлаг спортын амжилтаараа ч тэргүүлсээр ирсэнд бахархаж байна. Мобикомын хамт олон амжилт бүтээл, нэр төр, алдар хүндийн үнэ цэнийг мэддэг, түүнийг үнэлдэг, эрхэмлэдэг ард түмний үр сад билээ. Энэ тэмцээнд ялалт байгуулсан баг тамирчиддаа миний болоод хамт олныхоо зүгээс дахин дахин талархал илэрхийлэхийг хүсч байна” гэжээ.
 
Тус компанийн нийт 1400 ажилчдаас шигшигдсэн спорт багийн 61 тамирчид тэмцээнүүдэд жигд амжилт гарган багаа ялалтанд хүргэсэн аж. Багуудын гаргасан амжилтыг дурдвал:
  • Н.Мөнхлөн ахлагчтай сагсан бөмбөгийн эрэгтэй баг алтан медаль
  • Б.Мөнгөндөл ахлагчтэй гар бөмбөгийн эрэгтэй баг алтан медаль
  • С.Дорждэрэм шатар эрэгтэй алтан медаль
  • Д.Бат-Өлзий ахлагчтай хөл бөмбөгийн баг мөнгөн медаль
  • Б.Билгүүнзул ахлагчтай баг киберийн мөнгө медаль
  • О.Цэрэнпүрэв теннис эрэгтэй мөнгөн медаль
  • С.Болор ахлагчтай сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль
 
Түүнчлэн Мобикомоос 4 төрөлд шилдэг тамирчид шалгарсан нь
  • Хөлбөмбөгийн төрөлд сувгийн хөгжүүлэлтийн мэргэжилтэн Г.Цогбадрах,
  • Сагсан бөмбөгийн төрөлд борлуулалт үйлчилгээний ажилтан Х.Майжаргал,
  • Гар бөмбөгийн төрөлд борлуулалтын ахлах мэргэжилтэн Б.Мөнгөндөл,
  • Теннисний төрөлд инженер Д.Тунгалаг нар тус тус шилдэг тамирчнаар шалгарсан байна.
Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбооны  салбарын шилдэг баг тамирчиддаа баяр хүргэе.



















Бусдад түгээх
  • gplus