Хаана байна тэр тэгш эрх
Их хотын амьдрал өглөөний 08:00 цагтай уралдан эхэлдэг гэж та бодож байна уу. Тэгвэл энэ зөвхөн таны л бодол. Магадгүй та өглөө ажлаасаа хоцрох гээд автобус ирэхийг хүлээх, яарч сандран гүйх, түгжрэлд хамаг цагаа зарцуулах гэх мэт зүйлсүүдэд стрессдэж амьдралын хамаг хар бараан үйл явдлууд өдрийн цагаар болдог гэж боддог байх. Гэхдээ яг үнэн хэрэгтээ энэ зүгээр л өнгөн тал нь.

Шөнийн 22:00 цагаас эхлэн нийслэл хотын шөнийн амьдрал эхэлнэ. Өдрийн цагаас дутахааргүй бүр илүү ч байж мэдэх их хотын хөл хөдөлгөөн.  Хаа сайгүй машинтай залуус давхилдаж, дрифт хийж, хөгжмөө тултал чангална. Өдөржин ажиллаад ядарсан хүмүүс бүтэн нойртой хонохыг хүсэх нь мэдээж. Гэтэл шөнө оройн цагаар хөшигний завсраар тусах машины хурц гэрэл, эцэст  нь хүртэл чангалсан хөгжим, тултал хаазалсан машины чимээнд хэн  тайван амарч чадах билээ. Тухайн  хүмүүстээ гоё байж болох ч бусдын эрхийг хүндэтгэх хэрэгтэй залуус аа. Энэ бол наад захын хамгийн энгийн өдөр бүр давтагдаж байдаг жишээ юм. Бүр цаашилбал гэр бүлийн хүчирхийлэл, насанд хүрээгүй охидыг хүчиндэх гэх мэт тоочоод байвал баршгүй олон "эрх" зөрчигдсөн хэргүүд дэлгэгдэх нь лавтай. Энэ мэт их хотын соёлтой залуус гэх нэрэн дор соёлыг бус зэвүүцэл төрүүлэгчид олон. Ядаж өөрийн эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг мэдэж баймаар. Зөвхөн та эрх эдэлж, өөр бусад нь үүрэг хүлээдэг юм биш шүү дээ. Ардчилсан нийгэмд эрх тэгш амьдрах ёстой л гэдэг.  Өдөржин ажиллачихаад шөнийн цагаар бүтэн нойртой хонох нь хүний наад захын хэрэгцээ бас эрх...


Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хотын унаган 2020-07-28 07:43:32
    Үнэн шүү. Хүнсний 50-р дэлгүүр хажуудах бар ч юм уу тэнд гадаа зассан суудал дээрх соготуу хүүхнүүд, охидын тас тас инээх дуу шөнөжин унтуулахгүй, хөгжим нь ч б...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-07-28 06:16:42
    Залуу нас ааг омог байдаг л зүйл гэхдээ нас ахисан хойноо залуу насаа шүүмжлэхгүй амьдрах гэдэг хүний ухаан чухамдаа ухааны хэмжүүр ухаантай нь цөөн юм даа
    162.158.7.14
    Мэдэгдсэн Хариулах