Д.Нямхүү: Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, дөрвөн хүн эдгэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 16,4 сая хүн өвчилж, 655 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 254 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 мянган гаруй хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 686 хүний сорьцонд шинжилгээ хийлээ.Үүнээс 685 хүний  сорьцонд  коронавирус илрээгүй байна. Харин нэг хүнд илэрлээ. Тухайн хүн нь долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн. Өнөөдөр ХӨСҮТ-ээс дөрвөн хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-07-28 16:28:53
    Delxiid yamar baix ni yax ve ? Mongoldoo toon yzyyleltees oor yu ch yarixgyi naad toon yzyylelt deeree suurilaad coronagiin esreg avax oor shine shiidel bnuu ?...