Түм түжигнэж, бум бужигнасан их хотын амьдралд яахын аргагүй хэрэгтэй зүйл бол нийтийн тээвэр юм. Өглөө ажилдаа явах, орой гэртээ харихдаа ч автобусаар явдаг хүн олон. Манай улс нийтийн тээврээр үйлчилж эхлээд нилээдгүй олон жил болсон ч өдийг хүртэл энэ салбар хөгжөөгүй байсаар л байна. Нөгөө л хэдэн элэгдэж муудсан автобуснууд дээрээс нь зарим жолооч нарынх нь харилцаанд авах юм байхгүй. Хүнд сурталтай, хэдэн мал ачаад явж байгаа аятай хурдтай явж байснаа огцом тоормозоо гишгэнэ. Энэ үед дотор явсан зорчигч нар нь бариулнаас барьж байгаа тулдаа л арай гэж тэнцвэрээ олж зогсдог гэхэд хэлсдэхгүй. Хүүхэд, хөгшид шалан дээр шургаж унах нь энүүхэнд. Жолоочид нь шаардлага тавихад бариулаасаа олигтойхон зүүгдээд явахгүй юу гэж зандрах. Тамхи татаж, зогсолтгүй утсаар ярих нь наад захын асуудал.
Зарим үед цаг тулчихлаа гээд буух хүн байгаа эсэхийг асуугаад зогсолгүй шууд давхина. Иргэд олон нийтийг тээвэрлэх гэж байгаа юм уу, цагтай уралдан улаан галзуу давхих уралдаанд оролцож байгаа юм уу. Бас болоогүй ээ автобус зогсох буудал нь байсаар байхад өнгөрөөд хол очоод зогсчихно, эсвэл буудалдаа хүрэлгүй зогсож хүнээ буулгачихаад давхичихна. Яарч сандарсан хүмүүс гүйж очиж суухаас өөр аргагүй болдог. Яахав залуу хүмүүс нь гүйж очоод суучихаж болно л доо. Гэхдээ хөгшин настай хүмүүс яах вэ гэдэг өөр хэрэг. Энэ мэтчилэн автобусны жолооч нарын харилцааны талаар яривал нилээд их юм болох биз. Тухайн үедээ нэг шаардлага тавиад л өнгөрдөг. Шаардлага тавьсан ч урдаас хэрэлдээд л таардаг. Тиймээс энэ зүйлийг иргэд тоохоо больчихсон. Нэг үгээр хэлбэл хэвшил болчихсон гэх юм уу даа. Саяхан нэг настай хүнийг автобусанд суулгалгүйгээр орхиж явсан бичлэг цахим орчинд тархсан. Энэ үйлдэл нийлээдгүй шүүмжлэл дагуулж тухайн жолоочид арга хэмжээ авсан. Гэхдээ баримттай нь ганцхан л болохоос бичлэг хийгдээгүй нийтийн тээврийн жолооч нарын энэ мэт үйлдлүүд олон бий.
Б.Сувдаа