''Дарханы зам''-ыг төмөр замчид 10 хоногт л барьж байна

Дорнын говийг эмжиж буй шинэ төмөр замын бүтээн байгуулалт ахицтай, урамтай урагшилж байна. Өнгөрсөн жилийн өдийд дөнгөж л цэгцэрч байсан төмөр зам нийт ажлынхаа гуравны хоёр буюу гол хувийг нь эзэлдэг газар шорооны ажлаа бүрэн дуусгаж амжжээ. Ингэж шуурхай, хариуцлагатай ажиллахын тулд ардын армийнхан нэг ч хором алдаагүй. Цаг хугацааг хэрхэн үр ашигтай өнгөрүүлэх вэ гэдэгт анхаарч, үр дүнгээ ч үзэж байна. Оны өмнө анхны галт тэргээ явуулахаар төлөвлөсөн хугацаатай уралдаж явна гэдгийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцах үеэр төсөл хэрэгжүүлэгчид хэлсэн юм. 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын доод бүтэц буюу газар шорооны ажлыг зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хийж буй. Чулуу бутлуур, бетоны үйлдвэр ажиллуулж, зохион байгуулалт, хяналтыг газар дээр нь шийдвэрлэдэг. Төсөв мөнгийг цаг тухайд нь өгдөг. Гүйцэтгэгчдээс ажлын чанар, хугацаа шаарддаг хэмээн ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрынхан танилцуулав. Жилийн хугацаанд хийсэн тэдний ажлыг тооцож үзвэл сонин дүр зураг гарч ирнэ. Оргил үедээ өдөрт 260 мянган мкуб газар шорооны ажил хийдэг байна. Өөрөөр хэлбэл, Төмөр замчид удтал гацаж, монголчуудыг жилийн 365 хоног бухимдуулаад байгаа  Улаанбаатар-Дархан чиглэлийн 200 гаруй км замын газар шорооны ажлыг 5-10 хоногт л хийчих хүчин чадал, хурдтайгаар ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ арав гаруй метр өндөртэй төмөр замын далан шуудуу, орц, гарцтай харьцуулахад Дарханы зам юу ч биш. Тэгэхээр газар шорооны ажил багасах тусам хугацаа богиносно гэсэн үг. Харин нийт бүтээн байгуулалтын гуравны хоёрыг эзэлдэг газар шорооны ажлыг хийсний дараах асуудал өөр гэдгийг тодруулах ёстой. Мөн төмөр зам, Дарханы замын хамгийн том ялгаа нь төсөв мөнгө. Дарханы зам олон улсын байгууллагын санхүүжилт, гадаад компанийн “гар”-ыг харж буй бол төмөр замыг зөвхөн монголчууд, тэр дундаа армийнхан гүйцэтгэж буй юм. Төмөр зам, Дарханы замын газар шорооны ажлын хооронд төсөв мөнгө, хүн техникээс гадна хариуцлага, зохион байгуулалтын маш том зөрүү байгааг хэлэх нь зүйтэй. Анхнаас нь санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж, гүйцэтгэгчдээ чадавхижуулж шахаж шаардсан бол өнөөдөр Дархан руу шинэ замаар давхих байсан ч байж мэднэ. 

Дархан-Улаанбаатар чиглэлийн энхэл, донхолтой замаа хагас жилийн дотор шинэчилнэ гэж баярласан хүлээлт хойшилсоор жил тойрч байна. Энэ чөлөөнөөр хот хоорондын бүх зүйл дамлагдаж, татвар татаасууд иргэдийг туйлдууллаа. Мөн ажлаа цагт нь хийдэггүй төрийнхний балгаар зам тээврийн ослоор хэдэн ч хүн алтан амиа алдав. Энэ мэтээр эрүүл мэнд, эд хөрөнгөний хохирлыг тооцоод ч барахгүй.

 


Монгол Улсын Засгийн газар тэртээ хоёр жилийн өмнө Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх шийдвэрийг гаргасан. Төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байв. Гэтэл амласан хугацаа ард үлдэж, чухам хэдүйд ашиглалтад орох нь өнөөдөр ч тодорхойгүй байна. 2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр Дарханы замын нээлтийн тууз  хайчлахдаа тухайн үеийн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх замын зураг төсөл хийгдэж дуусаад компаниуд гэрээгээ байгуулаад бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Нэгж техникүүд замдаа гарчихсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Хугацаа богино байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэнэ. Хамгийн сүүлийн үеийн технологи гэдэг нь 3-4 бутлах машин /резакл/ ажиллаж байгаа юм. Хуучин замыг газар дээр нь бутлаад, эргүүлж боловсруулаад дэвсдэг технологи. Тийм учраас хугацаандаа ашиглалтад орно. Хуучин хоёр эгнээ замын шинэчлэлийн ажлын санхүүжилт нь 60 сая ам.доллар. Үүний 58.5 сая нь Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл, 1.5 сая доллар нь буцалтгүй тусламж. Хойтон жил буюу 2020 онд наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн" хэмээснээс хойш албаныхан ам нээхээ болиод байгаа. 

Харин коронавирусын халдвар гарснаас хойш хятад ажилчид орж ирэхгүй болсноос замын ажил гацсан гэдгийг нэг л үгээр ам тагладаг болсон. Монголчууд ч энэ тайлбартай эвлэрчихээд байна. Уг нь тэдний төлөвлөснөөр бол цар тахал гарахаас бараг хагас жилийн өмнө хийгдээд дуусчих байв. Гэтэл өнөөдөр Хятад ажилчдаа хүлээж, гадны компаниудаа царайчилж горьдсоор л сууна. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • s.jav 2020-07-30 18:17:58
    Hovd uvsruu tumur zam tavina . gehdee gangaar zam hiideg uildvertei bolhoor taviad ugnu.
  • B 2020-07-29 09:13:06
    Er ni tumur zamaa sain taviad baimaar yum bn
  • Jeh 2020-07-29 00:16:22
    Hyataduutai niilj davuu erh olgoj bgaa huvi hun bol on companiig hatuu hyanalttai shalgah heregtei shuu.
  • зочин 2020-07-28 14:01:38
    Хятад монголыг устгаж байсан .орсуудын нөмөрт монгол амь гарсан.Өөрөөр байх сачий байсангүй.Одооч бас адил.50 сая хүнтэй болтлоо өндийхгүй.
  • Зочин 2020-07-28 12:06:12
    Армиараа замаа тавиулдаа, цэрэг мөнгөтэй, бусад замтай, бүгдэд ачтөй
  • ДАЛД ор 2020-07-28 08:38:00
    төмөр замаа хил гаргаад тавьчиж мэдэхгүй эргүүнүүд
  • Nam bus irgen 2020-07-28 06:27:11
    Kue mun teneg humuus shuu Darhani zamig tam bolgoson saidad arga hemjee avah baital bohir mungiig ni avaad ih hurliin gishuuneer songoj baidag.
  • зочин 2020-07-28 06:21:03
    Хараал идсэн лалрын муу худалч новш Б.Энхамгалангийн ажлын зохион байгуулалт муу мэдлэг чадваргүйгээс маш их юм шалтгаалсан. Дээрээс нь хахууль дээрээ тохироогү...
  • !!! 2020-07-28 03:24:37
    Төмөр замын асуудлаар ОХУ манайхыг хараат байлгах гэж оролддог! Манай дарга нар оросоос айдаг зангаараа дандаа бууж өгч улсаа хорлодог!!!
  • Бат 2020-07-28 03:09:34
    Төмөр зам хааш нь тавих вэ гэдэг том асуудал гол ачаатай ашиг олдог байх аймаг сум холбох нь юу вэ тэгэж тэнэгтэх хүн арай гарахгүй байх
  • зочин  2020-07-28 02:25:19
    төмөр зам тавих мөнгө чинь хаана байна чи гаргах юм уу дураараа олон юм яринаа
  • Дорж 2020-07-28 01:48:12
    Төмөр замаа бүх аймаг руутавьж өгөөч яг солоннос шиг бүх юм нь хараат юмаа ховд увс булган завхан архангай бусад айман руу төмөр зам тавьж өгөөч тэгвэл осол баг...
  • 1 2020-07-28 01:40:22
    neg yumiig ch gesen uuruu hiij chadaj bval sain l bna yavaandaa bugdiig uursduu hiideg bolvol bur sain bna
  • zochin 2020-07-28 01:12:46
    Neg yum oilgoh heregtei Darhanii zam bol auto zam. Tomor zamaa oor gedegiig
    • Зочин 2020-07-31 14:33:45
      АВТО ЗАМ БОЛОН ТӨМӨР ЗАМ ХОЁРЫН ЯЛГАА ХУЧИЛТ БОЛОН ХУЧЛАГЫН МАВЕРИАЛ ӨӨР ТЭРНЭЭС БИШ ШОРООН ДАЛАНГИЙН ТЕХНОЛОГИ ИЖИЛ АРГААР ГҮЙЦЭТГЭНЭ
  • Enhamgalan  2020-07-28 00:14:10
    Saidantsar ooroo gishuun bolloo hahuuli avsan tsereg ni 7 sayaar torguulilaa