Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний хагас жилд 13.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3723 -аар буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 6 дугаар сард 2500 болж, өмнөх сараас 49 -өөр буурсан байна. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний хагас жилд 65 болж, өмнөх оны мөн үеэс 17-гоор буурсан байна.
Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2407, хулгайлах гэмт хэрэг 1106 , хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 579, залилах гэмт хэрэг 567, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 274, дээрэмдэх гэмт хэрэг 241, мал хулгайлах гэмт хэрэг 167, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 142, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 107 -гоор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 152 , цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 44 (2.6 дахин)-өөр тус тус өссөн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 567 хэргийн 58 нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 оны эхний хагас жилд 58 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 142-оор буурсан байна. Харин 2020 оны 6 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг 16 бүртгэгдэж, өмнөх сараас 7 -гоор өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020 оны эхний хагас жилд 5893 зөрчил бүртгэгдсэний 4691 зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1519-өөр, шийдвэрлэсэн зөрчил 1717- гоор тус тус өссөн байна.
Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 оны эхний хагас жилд 2232 болж, өмнөх оны мөн үеэс 345 -аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1625 болж, 95-аар өсөж, бүлэглэн үйлдсэн хэрэг 879 болж, 57 -гоор, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 567 болж, 40- өөр, хүүхэд оролцсон хэрэг 292 болж, 152-оор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 76 болж, 34-өөр тус тус буурсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний хагас жилд 91.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 21.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 11.1 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 4.1 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны 6 дугаар сард 17.7 тэрбум төгрөг болж, 5.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2020 оны эхний хагас жилд 13.7 мянга болж, 568 нь 18 хүртэлх насны хүүхэд , 5.7 мянга нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2020 оны эхний хагас жилд 4.0 мянган хүн гэмтэж, 381 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 467-гоор, нас барсан хүн 128-аар буурсан байна.
Гэмт хэргийн улмаас 2020 оны эхний хагас жилд хохирсон 13699 хүний 68 нь 7 хүртэлх насных, 500 нь 8-17 насных, 3491 нь 18-29 насных, 4432 нь 30-39 насных, 2898 нь 40-49 насных, 2310 нь 50, түүнээс дээш насныхан байна.
Гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид 2020 оны эхний хагас жилд 8409 болж, өмнөх оны мөн үеэс 554-өөр өссөн байна. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 347 нь 18 хүртэлх насны хүүхэд, 1246 нь эмэгтэйчүүд байна.
Гэмт хэрэгт 2020 оны эхний хагас жилд холбогдсон нийт 8409 яллагдагчийн 122 нь 14-15 насных, 225 нь 16-17 насных, 3449 нь 18-29 насных, 2768 нь 30-39 насных, 1273 нь 40-49 насных, 572 нь 50, түүнээс дээш насных байна. Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд 51.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 8.7 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.9 мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.8 мянгаар өссөн байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 оны эхний хагас жилд 214 хэрэг бүртгэгдсэний 184 нь авлигын гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн 184 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд 130 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 32 нь хахууль авах, 22 нь хахууль өгөх, 9 нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 3 нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 1 нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.
С.Цог